ongolog-maik
Урин дулаанд өнгөлөг "МАЙК"-аар хүч нэмээрэй

Урин дулаан зун цаг айлчлан ирлээ. Халуун өдрүүдэд төгс тохирох загварлаг, мэдрэмжтэй, өнгөлөг хувцаслахыг хүсдэггүй хүн гэж хаана байхав. Аагим халуун өдрүүдийг өвөрмөц загвартай МАЙК-аар чимж, хувцаслалтдаа хүч нэмээрэй.


Ингэхдээ оргон юбка, брюк өмд, жийнсэн шоорт гээд ямар ч загвартай төгс зохицох тэгш бус хэмтэй майка энэ зуны онцлох трендээр нэрлэгдээд байна.

2000-аад онд Гвинет Пэлтроу, Камерон Диас, Кэйт Хадсон зэрэг алдартнуудын дуртай загвараар нэрлэгддэг байсан уг майкаг энэ улиралд Alexander Wang, Max Mara, Rochas зэрэг брэндүүд шинэчлэн урлаад байгаа юм.

Хичээл зүтгэл гаргаагүй атлаа загварлаг харагдуулж чадах энэхүү тренди майкаг үдэшлэг аль эсвэл болзоонд өмсөхөд яагаад болохгүй гэж.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here