Hainаg_tolgoi_horshoo_Gereltsetseg
"ХАЙНАГ ТОЛГОЙ" хоршооны үүсгэн байгуулагч Г.Гэрэлэцэцэг
~Үндэсний модон эдлэлийн “Хайнаг толгой” брэнд~

“Хүн хэдий чинээ хөдөлмөрлөнө, төдий чинээ амжилтанд хүрдэг” гэсэн үг бий.

Хэдий нас өндөр бослон ч хөдөлмөр эрхэлж, бусдыг цалинжуулахын сацуу эх орондоо Монгол брэндийг бий болгож баялаг бүтээж буй эгэлчүүд бидний эргэн тойронд нам гүм оршсоор…

Эдгээр эгэлчүүдийн нэг Г.Гэрэлцэцэгийн “Хайнаг толгой” Хоршоог танилцуулж байна.

“Хайнаг толгой” хоршоо нь 2012 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд 15 гаруй хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

~“Хайнаг толгой” брэнд~

“Хайнаг толгой” хоршоо нь анхлан оёдол, гутал, арвайн гурил гэсэн чиглэлээр үйл ажиллагаа эхэлж байсан бол өдгөө сур суран бүтээгдэхүүн, блок, үртэсний зуух, мод модон бүтээгдэхүүн, буриад гутал, ширмэл олбог, нарийн ногоо, туслах аж ахуй гээд олон төрлөөр үйл ажиллагаа явуулж цар хүрээгээ өргөжүүлжээ.

hainag-tolgoi-suran-buutegdehuun
“Хайнаг толгой” брэндийн Сур суран бүтээгдэхүүн…

Үртэс түлдэг зуух

Зуун хувь үртэс хэрэглэдэг, үртэс нь зуун хувь шатдаг учир хог хаягдал гарахгүй, утаа багатай энэ зуух яг л өнөөдрийн Улаанбаатарт хэрэгтэйэд юмсанж.

Модны захуудаар үртэс үнэгүй байдаг бөгөөд энэ зууханд нэг удаа дүүрэн үртэс хийхэд дулаанаа 6-8 цаг барьдаг гэнэ. Гэрт, байшингийн ханан пийшин, нам даралтаар халах гэх мэт гурван төрлөөр ашиглах боломжтой.

Арвайн, сулийн, цульхирын гурил, хөх арвай, халтар арвай

hainog_tolgoi-horshoo-arvain-guril
“Хайнаг толгой” хоршооны үйлдвэрлэдэг Арвайн гурил

Арвайн гурил хийх түүхий эдийг Говь-Алтай аймгаас авдаг бөгөөд  арваад жилийн өмнө эхэлсэн энэ санаа өнөөдөр бүр ч илүү олон хүний хэрэглээ болжээ.

Тус хоршоо нь таван төрлийн арвайн гурил үйлдвэрлэдэг бөгөөд уламжлалт аргаар буюу гар тээрмээр хийдэг байна.

-Сулийн гурил нь ядаргаа, элэг цөсөнд сайнаар нөлөөлдөх чадвартай.

-Цулхирын гурил нь бөөр, давсаг, ходоод, шар өвчнийг хөөдөг байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Асар майхан

Асар майхан хийх талаар ямар ч ойлголтгүй байхад маань Дэлхийн зөн олон улсын байгууллагаас “Та чадна, танайх л хийнэ” гээд захиалга орж ирсэн. Бид ч айж байсан ч хийгээд үзсэн. Түүнээс хойш захиалга авсаар байна. Одоо бидний хийдэг асрыг хүмүүс мэддэг болсон” гэв.

Модон эдлэл

Импортын полистринин савыг халах зорилгоор үндэсний уламжлалт сав суулга, сандлын олбог, цацлын хувин, цацал, сандал ширээ, хаалга, номын тавиур зэрэг бүтээгдэхүүнийг “Хайнаг толгой” хоршооныхон хийж байна.

Hainag-tolgoi-horshoo-modon-edlel
Үндэсний уламжлалт модон эдлэлийг чанартай, сэтгэл шингээн урлажээ…

Шинэ тоног төхөөрөмжтэй болсон учраас энэ төрлийн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам өргөжүүлсээр байна.

“Хайнаг толгой” брэндийн цахим хуудас

Холбоо барих утасны дугаар: 9973-8672

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here