Топ О.Уянга ахин ихэрлэнэ гэв үү!!!
Топ О.Уянга ахин ихэрлэнэ гэв үү!!!
Сайхны өмнө харц буруугүй гэдэг. Загварын ертөнцөд бусдаас ялгарах өнгө төрхтэй, басхүү энэ салбартаа олон жил хөдөлмөрлөж, хөгжил дэвшилд нь өөрийн хувь нэмрээ оруулсаар яваа Монголын нэгэн сайхан бүсгүй бол Топ модель О.Уянга юм. Загварын хууччуулын нэг тэрээр өөрийн гэсэн аз жаргалтай өнөр бүлийг цогцлоож, ихэр охидын ээж болсон.
uyanga
Топ О.Уянга ахин ихэрлэнэ гэв үү!

Тэгвэл сайхан эмэгтэйн шинжийг өөртөө бүрнээ цогцлоосон О.Уянга ажил бас амьдралаа зөв зохицуулж, ханьдаа түшигтэй гэрийн эзэгтэй, хөөрхөн охиддоо халамжтай сайн ээж гэдгээ NTV телевизийн Чөлөөт эмэгтэйчүүд нэвтрүүлгийн үеэр үзэгч олонд гайхуулаад авлаа. Хүний амьдралын хамгийн үнэт зүйлсийг О.Уянга тодорхойлохдоо гэр бүл, хань ижил, үр хүүхэд хэмээжээ.

uyanga
Топ О.Уянга ахин ихэрлэнэ гэв үү!

Тэрээр өөрийн насны ханиа нас чацуу, зүс ойрхон Хэнтий аймгийс гаралтай энгийн монгол сайхан залуу хэмээн тодорхойлов. Амжилттай яваа эр хүний ард, сайхан эмэгтэй байдаг гэлцдэг, тэгвэл хоёр биенийхээ дутууг гүйцээж, дундуурийг дүүргэн бие биенийхээ амжилтыг өнгөлж яваа гэр бүл аж. Ихэрийн удамтай гэх О.Уянга гэр бүл төлөвлөлт тал дээр ойрын хугацаанд дахин төрж хоёр ихэр хүүхэд төрүүлэх бодолтой байгаа гэнэ шүү.

uyanga
Топ О.Уянга ахин ихэрлэнэ гэв үү!
uyanga
Топ О.Уянга ахин ихэрлэнэ гэв үү!
uyanga
Топ О.Уянга ахин ихэрлэнэ гэв үү!
uyanaga
Топ О.Уянга ахин ихэрлэнэ гэв үү!

 

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here