Tom hanks-coronavirus
Том Хэнкс эхнэрийн хамтаар ХАЛДВАР авсан тухайгаа зарлав

Холливудын нэрт жүжигчин Том Хэнкс болон эхнэр Рита Вильсон нар коронавирусын халдвар авсан болохыг төлөөлөгч нь баталлаа.

Форрест Гамп, Терминаль зэрэг кино урлагийн шигтгээ болсон бүтээлүүдээрээ танигдсан Том Хэнкс нь Австрали улсад киноны зураг авалтын бэлтгэл ажлаар очсон байхдаа ийнхүү халдвар авчээ.

Тэрбээр эхнэрийн хамт ханиаж, халуурах шинж тэмдэг ажиглагдсан тул шинжилгээ өгөхөд COVID-19 мөн болох нь батлагдсан байна. Австрали улсад одоогийн байдлаар 128 тохиолдол баталгаажиж, 3 хүн нас бараад байгаа юм.

Тэгвэл Том Хэнксийн төрөлх АНУ-д нөхцөл байдал бүр ч базаахгүй байна. Баргийн зүйлийг тоохгүй байдаг Америкчуудын хувьд сүүлийн хэдэн өдөр Коронавирус нухацтай асуудал болох нь мэдрэгдэж, өнөө өглөөний байдлаар АНУ-ын 41 мужид хамгийн багадаа 1300 тохиолдол бүртгэгдэж, 37 хүн нас бараад байна.

Нэгдсэн улсын зарим мужуудад урьдчилан сэргийлэх үүднээс 5,000-аас дээш хүн цуглуулсан томоохон арга хэмжээ эвентүүд, спортын тоглолтуудыг цуцлах, үзэгчгүй явуулахаар шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here