Сэлмэн хөлт Саранчулуун зогсолтгүй гүйнэ
Сэлмэн хөлт Саранчулуун зогсолтгүй гүйнэ
Эрүүл амьдралын хэв маягыг өөрийн биеэр үлгэрлэн харуулж, бусдад сурталчилан таниулж олноо Сэлмэн хөлт бүсгүй хэмээн танигдсан Ахиллис интернейшнл байгууллагын Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал, Монголын хамгийн анхны хиймэл хөлтэй гүйгч эмэгтэй Отгоны Саранчулуун юм. Шавилхан бүсгүйн туулсан зам, хийсэн ажил, зорьсон зорилго ариун.
saranchuluun

13 настайдаа өвчний улмаас нэг хөлөө тайруулсан ч алдарт Нью Йоркийн марафонд мэргэжлийн болон хагас мэргэжлийн тамирчидтай зэрэгцэн гүйж, 42 км замаа амжилттай дуусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төдийгүй хэн бүхнийг байлдан дагуулж, үлгэр дуурайл болох их хүч түүнд бий. Зорилгынхоо төлөө гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх гэдэг шүү дээ. Тэр алхаагүй байсан замаа гүйж, алдсан цаг хугацаагаа нөхөж бусдын төлөө идэвхтэй ажиллаж байна.
Жил бүрийн есдүгээр сард “Итгэл найдвар, боломж 2017” марафон гүйлтийг зохион байгуулж, хөгжлийн бэршээлтэй олон хүнд итгэл найдвар, өөртөө итгэх итгэлийг бэлэглэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here