Melanie Perkins-Canva-01
Сурталчилгааны "Canva" програмын үүсгэн байгуулагч Мелани Перкинс

Бизнесийн салбарт ажилладаг хэн бүхэнд нээлттэй, гарын дор ашиглачих дизайны програм чухал байдаг. Мэдээж хүн бүр “Photoshop”, “InDesign”, “Illustrator” зэрэг мэргэжлийн талын програмуудыг хэрэглэж мэддэггүй.

Тэгвэл компьютер дээрээсээ богино хугацаанд сурталчилгааны пост хийчих санаатай мунгинаж суугаа хүмүүст зориулж, илүү энгийн, ашиглахад хялбар програм бий болгох талаар санаачлага гаргасан бүсгүйг Мелани Перкинс гэдэг.

Веб сайтад суурилсан програмыг санаачлагч Canva график дизайны компанийн CEO Мелани Перкинс нь энэ жил дөнгөж 31 настай.

Тэрбээр 2013 онд Камерон Адамс, Клифф Обрехт нарын хамтаар Canva-г санаачилж байсан бөгөөд одоо тус сайт дэлхийн 190 улс орны 15 сая орчим хэрэглэгчтэй платформ болж өргөжжээ.

CANVA
Түүний санаачилсан CANVA прхограмыг Дэлхийн 190 улс орны 15 сая орчим хэрэглэгч ашиглаж байна

Энэхүү ажилтандаа урамшсан “Canva”-ийн үүсгэн байгуулагчид нь өнгөрсөн жил томоохон хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах аян зохион байгуулж, даруй 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч чадсан юм. “Canva”-д хөрөнгө оруулагчдын дунд салбартаа ихээхэн нэр хүндтэй Sequoia Capital хүртэл багтжээ.

Дээрх хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар “Canva”-ийн зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум ам.долларт хүрээд байна. Компанийн захирал Мелани Перкинс нь 28 настайдаа Forbes Asia сэтгүүлийн 30 Under 30 буюу “30 нас хүрээгүй шилдэг 30” жагсаалтад багтаж байжээ.

Canva
Canva

“Canva”-г бий болгох санааг аль оюутан байхдаа Мелани гаргасан гэдэг. Тэрбээр оюутан байхдаа график дизайны талдаа ихээхэн чадвартай байсан тул сургуулийнхаа оюутнуудад давтлага ордог байж.

График дизайны маш энгийн үйлдлүүдийг ч зааж сургахад бусад оюутнуудын хүлээн авах хурд, реакц, үр дүнтэй байдал нь тааруухан байгааг ажигласан Мелани тэдэнд илүү энгийн, амар хялбар програм тохиромжтой гэдгийг ойлгосон ажээ.

Улмаар сургуулиа төгссөнөөсөө хойш энэ чиглэлээр хэд хэдэн удаа алхам хийсний эцэст 2013 онд компаниа үүсгэн байгуулсан байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here