Song Hye-kyo and Song Joong-ki-02
Өмнөд Солонгосын хамгийн сайхан хосын ХАЙРЫН РОМАНС төгсөв

Солонгосын хамгийн сайхан хосуудын нэг гэгддэг залуус салах болсон тухайгаа дуулгасан нь олон нийтийн сэтгэлийн гонсойлгоод байна. Дэлхийд тэд “Бранжелина”, Азид “Song овогт алтан хос” хэмээн яригддаг байсан нь саяхан.

Тэгвэл Сон Хие Кио, Сон Жүүн Ки нар гэрлэснээсээ хойш хоёр жилийн дараа ийнхүү албан ёсоор салахаар болж буйгаа зарлаад байна.

Тэдний гэр бүлээ цуцлуулах болсон шалтгаан нь “personality difference” буюу хувь хүний үзэл бодол, зан чанарын ялгаа, үл тохирох байдал гэж төлөөлөгчөөрөө дамжуулан тайлбар хийсэн нь хачирхалтай.

Хосуудын хайрын романс 2016 онд “Нарны үр сад” кинонд хамтран тоглох үеэр эхэлж, улмаар 2017 оны 10 дугаар сард Солонгосыг доргиосон хурим хийж байсан юм. Гэвч 2 жилийн дараа ийнхүү 33 настай Сон Жүүн Ки нь 37 настай Сон Хие Киогоос гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ Сөүл хотын гэр бүлийн шүүхэд гаргасан байна.

Тэдний гэр бүл асуудалтай тулгарч, харилцаа нь хүндхэн байгаа тухай мэдээлэл энэ оны эхээр гарч байсан ч, төлөөлөгч нь няцааж байсан юм.

Алдарт жүжигчин Сон Хие Кио нь олон нийтийн өмнө хэд хэдэн удаа гарахдаа хуримын бөгжөө зүүгээгүй байсан нь эх сурвалжуудыг янз бүрийн таамаглал дэвшүүлэхэд хүргэж байжээ. Ямартаа ч, тэдний бичиж байсан мэдээлэл үнэн болох нь батлагдаж, алдарт “Song-Song couple” гэр бүлээ цуцлуулах болжээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here