sugalaanii-saytan-01
Сая фунтын АЗТАН болсон ч энгийн амьдарч буй Рут Брин

Хүний амьдралд хэлж таашгүй гэнэтийн үйл явдлаар дүүрэн байдаг. Хэн ч хэзээ ч нэг л өглөө саятан болохыг үйгүйсгэхгүй. Яг энэ жишээ Их Британи улсын иргэн эх баригч эмч Рут Брин гэх эмэгтэйд тохиолдсон байна.

Учир нь Рут Брин “Үндэсний сугалаа”-нд оролцон 1 сая фунтын эзэн болжээ. Азтан болохоос өмнөх түүний амьдрал тийм ч сайн байгаагүй бөгөөд өдөр хоногийг аргацаан амьдарч байсан гэдэг.

Хачирхалтай нь түүний амьдрал одоо ч хэвээрээ бөгөөд урьдын адил жижиг байшиндаа амьдарч, хуучин кофе шопоороо үйлчлүүлж, энгийн суудлаар нисдэг гэнэ.

Гэнэтхэн их хэмжээний мөнгө хожсон бүсгүй маань өөрийн мөрөөдлийн МАШИН аа худалдан авч, охиноо хувийн сургуульд бүртгүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here