Үндэснийхээ үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулж, Цагаан сарын бэлгэнд сонгож болох хамгийн шинэлэг, загварлаг, үр өгөөжтэй монгол бэлгүүдийг танилцуулж байна.
Ялгуун брэнд
Тансаг торгон алчуур, алчуурын бөгж, цагаан сарын гарын бэлэг болох толь, косметикийн цүнх, гар утасны гэр болон эрчүүдэд зориулсан нэрийн хуудасны сав, түлхүүрийн оосрыг худалдан авах боломжтой. Монгол ахуйн уламжлал ба ёс заншлыг өдөр тутмын хэрэглээнд шингээсэн гар утасны case-үүдыг та сонгоорой.

Марал брэнд
Загварын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага бүхий цэвэр арьсан цүнх, хэтэвч, түрүүвч.

Хөсөг брэнд
Загварлаг, үндэсний хэв маягийг шингээсэн Ipad-ний хавтас, түрийвч, утасны гэр, нүдний шилний сав зэрэг чамин бэлэг.

Чандмань брэнд
Чандмань брэндийн загварлаг, чамин, сонгодог гар хийцийн зангиа, гоёл эрчүүдийн бэлэг.

Хүүхдэд зориулсан оюунлаг бэлэг “МиМо” гэр
Нүүдлийн соёл иргэншлээс хол хөндий өссөн хүүхдүүдэд монгол гэрийн талаар танин мэдүүлж таниулж, тэдний сэтгэлгээ, хүмүүжилд нь хувь нэмэр оруулах зорилготой угсардаг тоглоомон гэр.

Гилгэрэм брэнд
Охид бүсгүйчүүдэд зориулсан тэмээний чөмөгтэй, хонины сүүлтэй, чацарганын тостой гоо сайхны органик бүтээгдэхүүн.
