Монголчуудын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн бол “УЛААН БУУДАЙН ГУРИЛ”. Тэр ч байтугай стратегийн хүнсээрээ нэрлэсэн байдаг. Дотооддоо 100 хувь ургуулсан улаан буудайн гурилаар хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангахын тулд энэ салбарт олон мянган хүн өдөр бүр, цаг тутамд ажиллаж байдаг.

Улаан буудайн гурил нь бусад хүнснээс хамгийн тэжээллэг чанартай тул өдөр тутамдаа Монголчууд хамгийн өргөнөөр хэрэглэж байна. Тун удахгүй Монголын уламжлалт баяр Цагаан сар болно. Айл бүр ирсэн зочдоо гараа гаргаж хийсэн амтат буузаар дайлдаг.

Цагаан сарын буузны өнгө ямар байхаас тэр жилийн өнгө шалтгаалдаг гэж ахмад настнууд сургадаг учраас хамгийн амттай, өнгө үзэмжтэй буузаар ахан дүүсээ дайлахын тулд гэр бүлийн гишүүн бүр хүчин зүтгэдэг уламжлал хэдийнээ тогтсон билээ. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын бууз хийх ажил нь нэг талаар тухайн гэр бүлийн халуун бүлээрээ цугладаг бас нэгэн баяр нь болдог юм.

Буузны хамгийн чухал орц болох гурилаа сонгох нь гэрийн эзэгтэй нарын хувьд амаргүй ажил. Тиймээс буузны гурилаа сонгоход туслах дараах мэдээллийг хүргэж байна.

~Сар шинийн буузны өнгийг “УЛААНБААТАР” гурил тодорхойлно~

Гурил нь цагаан өнгөтэй байх тусмаа цардуул ихтэй, хүний биед шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг бага агуулдаг. Харин аль болох боловсруулалт бага орсон бүхэл үрийн гурилууд өнгөний хувьд бараан ч эслэг их, цардуул бага байдаг тул хүний эрүүл мэндэд тустай гэсэн ойлголт, мэдээлэл сүүлийн үед багагүй гарч байна. Мэдээж цагаан гурил, гурилан бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь таргалалтыг дэмжиж, чихрийн шижин гэх мэт өвчлөлийг үүсгэх эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагууд ч хүлээн зөвшөөрч байгаа.

Гэхдээ иргэд хэт туйлшрахгүйгээр эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, ямар ч бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ тохируулан хэрэглэж сурахыг зөвлөж байна. Тухайлбал, ямар гурил чанартай вэ? гэсэн асуултад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дараах мэдээллийг өгсөн байна.

Монголд үйлдвэрлэсэн гурилын шошгоос БГ-045, 050, 055, 075, 085, 115 гэсэн тэмдэглэгээг харж болно. БГ гэдэг нь буудайн гурил гэсэн үгийн товчлол бөгөөд арынх нь тоо чанарыг нь илэрхийлдэг аж. Өөрөөр хэлбэл, энэ тоо нь ихсэх тусам гурилд агуулагдах шим тэжээл ихэсдэг байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here