eminem-oscar-2020
Реппер Эминем 18 жилийн Оскарын наадмын тайзнаа...

Кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй наадам Оскарт дуулна хэмээн огт мэдээлэл урьдчилж өгөөгүй, урлагийнхны дараалалд байгаагүй нэгэн эрхэм гайхалтай сюрприз барьсан нь репер Eminem байлаа. Тэрбээр 18 жилийн дараа Оскарын тайзнаа эргэн ирж, дуу дуулж байгаадаа сэтгэл өндөр буйгаа хуваалцсан. Эминемийг дуулна гэж ямар ч мэдээлэлгүй байсан зочид эхлээд нилээд цочирдож, түүнийг танихгүй биеэ барьж байсан ч, Lose Yourself дууны аянд бүжиглэх нь бүжиж, дуулах нь дуулж байжээ.

Брэд Питт ОСКАР хүртлээ

Холливудын нэрт жүжигчин, олон ч мундаг кинонд гол болон туслах дүрүүд бүтээсэн Брэд Питт өнөөг хүртэл Оскар хүртэж амжаагүй явсан юм. Тэрбээр “Намрын домог”, “Fight Club”, ”Seven”, ”Babel”, ”Бенжамин Баттоны хачирхалтай түүх”, “Inglourious Basterds”, “The Tree of Life”, “Moneyball” зэрэг олон алдартай кинонд гол дүр бүтээснээс гадна шилдэг туслах дүрүүдээрээ ч үзэгчдийн сэтгэлд хоногшсон нэгэн. Тэгвэл энэ жил “Once Upon a Time in Hollywood” буюу “Эрт урьдын цагт Холливудад” кинонд бүтээсэн дүрээрээ Аль Пачино, Жо Пешши, Том Хэнкс, Энтони Хопкинс зэрэг томчуудтай өрсөлдөж, шилдэг туслах эрэгтэй дүрийн эзэн боллоо.

Наадмын хамгийн тансаг даашинзтай бүсгүйчүүд…

92 дэх удаагийн Оскарын наадамд хүрэлцэн ирсэн, нэр дэвшсэн одууд дундаас хамгийн гоёмсог даашинз өмсөж, дур булаам харагдаж байсан оддыг Hello Magazine, Vogue зэрэг сэтгүүлүүд тодорхойлохдоо Скарлетт Йоханссон, Шарлиз Терон нарыг онцолжээ. Скарлетын хувьд энэ жил Marriage Story кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг гол дүрийн эмэгтэй, Jojo Rabbit киногоороо шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналд тус бүр нэр дэвшсэн юм.

Коби Брайнтыг эргэн дурсав…

Оскарын шагналт нэрт найруулагч Спайк Лий энэ үдэш Кобигийн дурсгалд зориулан Лос Анжелес Лейкерсийн үндсэн өнгө болох ягаан ба алтан өнгийн хослол өмссөн байлаа. Мөн хослол дээрээ Коби Брайнтын өмсөж тоглодог байсан дугаар болох 24 гэсэн тоог оёсон байсан нь хүмүүсийн хайр, хүндлэлийг зүй ёсоор татсан юм. Түүнчлэн Кобигийн нэрийн спорт пүүз өмссөн байжээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here