business-woman-chain-01
Оюутан бүсгүй 3-D ХУМС хэвлэх бизнесийг амжилттай эхлүүлэв

Стенфордын их сургуулийн Бизнесийн удирдлагын мастер буюу MBA хөтөлбөрийн оюутан Грейс Чианг энэ жил 25 настай.

Тэрээр маникюрт ихээхэн дуртай нэгэн боловч, хичээл сурлагын ачааллын улмаас хүссэнээрээ хумсаа янзлуулж чаддаггүй байжээ. Тэгвэл Грейс нь Стенфордын их сургуульд суралцаж байхдаа өөрийн компанийг үүсгэн байгуулжээ. Компаниа нэг сургуульд хамт сурдаг хоёр найзтайгаа хамтран байгуулсан байна.

business-woman-chain-02
Грейс Чиан болон түүний хоёр найз

Тэдний шинэ старт-апп нь эмэгтэйчүүдийн захиалгын дагуу 3 D хэвлэмэл хумс худалдаалах бизнесийг эрхэлдэг. Өнгөрсөн 4 дүгээр сард бизнесээ эхлүүлснээс хойш захиалга ихтэй байгаа тул, старт-апп түргэсгүүрийн хөтөлбөрт хүртэл шилэгдсэн байна.

Захирал Чиан,

Эмэгтэйчүүд хумсаа янзлуулах нь ихээхэн цаг зав зарцуулдаг, нарийн төвөгтэйгөөс гадна, хумсны эрүүл мэндэд ч сайн биш гэнэ. Харин 3D хэвлэмэл хиймэл хумсыг хэрэглэгч, худалдан авагчийн захиалгын дагуу хэмжээгээр нь хэвлэж илгээх нь цаг зав хэмнэсэн, маш ухаалаг шийдэл болсон” хэмээн залуухан энтрепренер бүсгүй хэллээ.

Хэрэглэгчид тус компанийн вебсайт уруу нэвтэрч, аппликейшнд ханддаг. Тусгай дараалал бүхий фото зураг ашиглан, хэрэглэгчдийн гарын хэмжээг авсны дараа 3D хэвлэлийн загварыг гаргадаг аж.

Ингээд суурийг нь хэвлэн гаргасны дараа загварын чимэглэлийг дээр нь хийгээд хэрэглэгч рүү шуудангаар илгээдэг байна.

Компанийг үүсгэн байгуулагч Грейс Чианг сургуулиа төгсөхөд дахиад нэг жилийн хугацаа үлдсэн бөгөөд хичээлийнхээ хажуугаар старт-апп бизнестээ 40 цагийг долоо хоногтоо зарцуулдаг байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here