oscar-02
Оскарын наадам 2019

Кино урлагийн хамгийн дээд шагнал гардуулах “Оскарын наадам 2019”-д хүрэлцэн ирсэн оддын улаан хивсний ёслолын үеэр ажиглагдсан үйл явдал. 

Наснаасаа маш залуухан харагддаг Black Panther

Хэрэв таныг Black Panther буюу Чадвик Боусманы насыг таа гэвэл 27,28 хавьцаа гэх л болов уу. Тэгвэл кино урлагийн салбарт ид гялалзаж буй Чадвик Боусман нь энэ жил 41 настай юм шүү. Тэрбээр энэ жилийн Оскарын наадмын улаан хивсний ёслол дээр ч их залуухан харагдаж байлаа.

Black Panther
Black Panther буюу Чадвик Боусман 

Хоорондоо ихээхэн зөрүүтэй Aquaman ба түүний гэргий

DC Comics-ын Aquaman уран сайхны киногоороо тэсрэлт хийсэн жүжигчин Жейсон Момоа нь гэргий Лиза Бонетоос даруй 12 насаар дүү билээ. Жейсон энэ жил 39 настай, харин түүний эхнэр Лиза 51 настай. Мөн Момоагийн биеийн өндөр 193 см, Лизагийн өндөр нь 157 см ажээ.

Aquaman
Aquaman

Марвелын дараачийн супер од бүсгүй хэн бэ?

Кино сонирхогчдын дунд асар их хүлээлт үүсгээд буй Captain Marvel уран сайхны кино энэ жилийн Мартын 8-нд Монголд нээлтээ хийнэ. Тэгвэл киноны гол дүр болох Captain Marvel-ын дүрийг бүтээсэн Бри Ларсон нь кино урлагийн салбарын хамгийн том шагналуудыг аль хэдийн өөрийн болгосон нэгэн гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Энэ жил 29 настай Бри Ларсон нь кино урлагийн салбарын хамгийн том гурван шагнал болох Оскар, Алтан Бөмбөрцөг, Screen Actors Guild Award шагналуудыг 2015 онд “Room” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн нэгэн юм.

Captain Marve
Captain Marvel уран сайхны киноны Бри Ларсон

Женнифер Лопезын найз залуу нь бейсболлын домогт тоглогч.

Мөнхийн залуу гэгддэг Жей Ло нь 2017 оноос хойш Хойд Америкийн мэргэжлийн бейсболлын лигийн домогт тоглогчдын нэг Алекс Родригезтэй (лигт 22 жил хүчин зүтгэсэн) үерхэж байгаа. Бейсболлын хамгийн баян баг гэгддэг Нью-Йорк Янкийз багийн супер од байсан Алекс нь карьерынхаа явцад сэргээш хэрэглэсэн гэх шуугианд холбогдож, нэр хүнд нь ихээхэн сэвтсэн билээ. Улмаар түүнийг “Алдрын танхим”-д оруулах эсэх нь ч эргэлзээтэй болоод байгаа нь үнэн. Өдгөө Алекс хэвлэл мэдээллийн салбарт орж, Fox Sports 1 болон ABC News network зэрэг агентлагуудад тайлбарлагчаар ажилладаг.

JLO
Домогт тоглогч Алекс Родригез болон түүний найз бүсгүй Жей Ло

Б.Жаргалсайхан

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here