meizu
Оролт, товч, чанга яригчын нүх, СИМ картын үүргүй MEIZU

Хятадын компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээндээ дэвшилтэт байдлыг нэвтрүүлсээр байгаагийн илэрхийлэл нь Meizu хэмээх гайхайлтай утас юм.

“Zero” нэртэй утас нь ямар нэг оролт, товч, чанга яригчын нүх, цэнэглэх хэсэг, СИМ картын үүр байхгүй. Та гайхаж байна уу…

Оролт байхгүй…

Meizu брэндийн уг ухаалаг утсыг “Дэлхийн хамгийн анхны гагнаасгүй, ямар нэг гаднын оролтгүй утас” хэмээн сурталчилж байна. Уламжлалт ухаалаг утаснууд нь ихэвчлэн хоёр хажуу талдаа дууны тохируулга болон утасны унтраах асаах товчлуурууд байдаг.

Харин Zerо утасны хувьд хоёр хажууд талын ирмэгийн хэсэг нь Touch буюу мэдрэгчтэй байх бөгөөд чангахан дарах тохиолдолд сонголтууд гарч ирэх аж.

Дууны спийкергүй…

Дууны спийкергүй талаа хэрхэн шийдсэн бэ гэвэл дэлгэцийн доод талын өндөр даралтын цахилгаан өөрчлөгчийг ашиглажээ. Уг хэсгээр дамжуулан чичиргээгээр дууг гаргах юм байна. Хэдийгээр уг технологийг өмнө Xiaomi гаргаж, Mi Mix-дээ ашигласан ч, ирмэг хэсгээрээ болхидуу, дууны ялгарал нь сайн биш байжээ.

Харин Meizu уг технологийн сайжруулсан хувилбарыг ашиглаж байгаа тул дууны тал дээр асуудалгүй гэнэ.

Meizu-01
Таныг гайхамшигт хөтлөх “Meizu”

Утасгүй цэнэглэх сонголт…

Тэгвэл цэнэглэх оролт байхгүйн шалтгаан нь Meizu фирмийн зүгээс Zero ухаалаг утсыг зөвхөн wireless буюу утасгүй цэнэглэх сонголттой гаргаж байгаад оршино. Мөн утасгүй цэнэглэх чадамж нь 18w бөгөөд хэрэв үнэн бол дэлхийн хамгийн хурдан wireless цэнэглэлтэй утас болох юм. Ихэнх ухаалаг утаснууд 10w-ын хүчин чадлаар утасгүй цэнэглэдэг.

СИМ карт…

Хамгийн сүүлд нь СИМ картын шийдлийг танилцуулахад, Zero нь зөвхөн e-SIM буюу цахим сим картыг ашиглах юм. Цахим сим картыг ашигласнаар бодит SIM буюу биет загварыг ашиглах шаардлагагүй болж байгаа юм. Zero ухаалаг утасны дэлгэц нь 5.99 OLED display ажээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here