Нобелийн шагналтнууд тодорлоо
Нобелийн шагналтнууд тодорлоо
Энэ жилийн химийн шинжлэх ухааны Нобелийн шагналыг Швейцарь, АНУ болон Их Британий 3 эрдэмтэн хамтдаа хүртэхээр болсон байна. Шведийн ШУА-ийн зүгээс 2017 оны химийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналыг амьд биетийн молекулуудын бүтцийг хөлдөөсөн байдалд харах боломжтой крио-электрон микроскопыг зохион бүтээсэн Швейцарь, Их Британи, АНУ-ын гурван биофизикчид олгохоор болсон байна. Шагналын эздээр Швейцарийн Лозаннын их сургуулийн эрдэмтэн Жак Дубоше, АНУ-ын Колумбын их сургуулийн эрдэмтэн Иоахим Франк болон Их Британий Молекул, биологийн лабораторийн судлаач Ричард Хендерсон нар тодорсон байна. Тэдний зохион бүтээсэн крио-электрон микроскоп нь биохимийн салбарын шинэ эрин үеийг эхлүүллээ гэж Шведийн ШУА онцолсон байна. Дээрх эрдэмтэд шагналыг дагалдаж ирдэг 9 сая швед кроныг хувааж авахаар болж байна. Нобелийн шагналыг 1901 оноос эхлэн жил тутам олгодог болсон бөгөөд 2016 оны байдлаар 911 хүн Нобелийн шагнал хүртээд байгаа юм. Өнөөдөр Нобелийн шагнал олгох хорооноос энэ жилийн утга зохиолын шагнал, маргааш энх тайвны шагналын эзнийг тодруулах бол ирэх даваа гаригт эдийн засгийн шинжлэх ухааны Нобелийн шагналтныг тодруулах юм.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here