duguitai-hot-Niderland
Нидерландчууд ажилдаа дугуй унаж очоод, МӨНГӨ авдаг

Нидерланд улс хүмүүсийг ажил руугаа дугуй унаж ирснийх нь төлөө мөнгө төлдөг. Хүмүүсийн нийт туулж зорчиж буй замын дугуйгаар туулсан хэсгээр нь авч үзэхэд, Нидерландчууд дэлхийн хамгийн дугуйчин ард түмэн хэмээн шалгарчээ.

Иргэд нь гэрээс ажил, ажлаас гэр рүүгээ ихэвчлэн унадаг дугуйгаар явахыг илүүд үздэг. Дугуйчдын тоо нэмэгдэж, хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт, харах өнцөг нь өөрчлөгдөхийн хэрээр орон нутгийн засгийн газар нь уялдаатай ажиллаж, дугуйн зам, дугуйчдын явах эгнээ зэргийг аажмаар нэмж хийсээр л байна.

Үнэхээр ч асар том өөрчлөлт нэг өдрийн дотор хийгдчихгүй, аажмаар өөрчлөгддөг, түүнд иргэдийн идэвх санаачлага ихээхэн чухал юм. Нидерланд улсад төр засгийн зүгээс иргэн дугуй унаж зорчсон километр тутамд 0.22 ам.доллар олгодог бөгөөд татвар бодогдохгүй.

duguitai-niderlandchuud
Иргэдээ унадаг дугуй унуулж, агаарын бохирдлыг бууруулж байна

Иргэдээ унадаг дугуй унуулж, агаарын бохирдлыг бууруулж, замын түгжрэлийг багасгаж, өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарсных нь төлөө мөнгөн урамшуулал олгодог улс зөвхөн Нидерланд биш ажээ.

Их Британид гэхэд ажил олгогчид нь ажилчиддаа лизингээр унадаг дугуйг хөнгөлөлттэй үнээр авч, түүнийхээ төлбөрийг цалингаасаа хямдралтайгаар төлөх боломжийг олгодог “Cycle to Wor”k хөтөлбөр хэрэгжиж байна.

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар иргэд унадаг дугуйн үндсэн үнээс 32 хувийг хэмнэдэг. Мөн унадаг дугуйгаа ажил, бизнесийн зорилгоор унах тохиолдолд 1 миль газарт 0.26 ам.доллар бодож олгодог. Ижил төсөөтэй урамшууллын систем Бельги улсад ч гэсэн хэрэгждэг.

Мөнгөн урамшуулал нь километр тутамд 0.26 ам.доллар аж. Тэгвэл Франц улсад төрийн албан хаагчид унадаг дугуй худалдан авах тохиолдолд татваргүйгээр 230 ам.долларыг нь төр засгаас төлнө. Хэрэв хувийн хэвшлийнхэн хүсвэл энэхүү хөнгөлөлтийг нэг нугалж олгох боломжийг ч хуулиар нь олгосон байдаг.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here