ulemj-organik-03

              30 гаруй жил эрчимжсэн мал ахуй эрхэлж буй нэгэн гэр бүлийн сүү боловсруулах үйлдвэрээс бүтсэн “Үлэмж Органик” брэндийг онцолж байна. Химийн орц, найрлагагүй гэх тодотголтой тус брэндийн талаар багахан мэдээллийг та бүхэнд хүргье. 

Өнгө өнгөөр савлагдсан, 100 граммын жижигхэн шилэнд ээдэм, хайлмаг, цөцгий, тараг, шар тос тэргүүтэнг хийжээ. Шошго бүр дээр “Ямар ч консервант, амт үнэр сайжруулагч зэрэг химийн бодис агуулаагүй болно” хэмээн бичсэн байв. Энэ бол “Үлэмж органик” сүү боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн юм.

ulemj-organic
Монгол үндэстний “Үлэмж органик” брэнд

Тэдний үйлдвэрлэсэн луувантай ээдмийг бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд их худалдаж авдаг гэнэ.

Найрлагандаа үнээний шингэн сүү, лууван орсон бөгөөд нүдний хараа сайжруулж, ходоод гэдсэнд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулан, хүүхдийн өсөлт бойжилт сайжруулах ач тустай учраас эцэг эхчүүд дуртай авдаг байна.

Үлэмж органик

Үлэмж органик” компани нь 2010 оноос Төв аймгийн Баянчандмань сумын “Монтаримал” компанийн фермийн үнээний сүүг боловсруулах зорилгоор байгуулагджээ.

ulemj-organic
Ulemj-organic-brand

Тэд химийн хор, бордоогүй тариалангийн талбайд тарьсан тэжээлтэй, эрүүл малтай фермерээс цэвэр орчинд зориулалтын цахилгаан саалтуураар сааж бэлтгэсэн үнээний цэвэр сүүг ашиглан өдгөө 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна.

Тус үйлдвэр нь өдөрт гурван тонн сүү боловсруулах хүчин чадалтай ба тараг, цөцгийн тос, масло, бяслаг хийж савлах шугамтай.

“Үлэмж органик” компа­нийн дэд захирал Г.Сэлэнгэ

“Бүтээгдэхүүний савлагаа хүртэл химийн бодисгүй байх ёстой гэж үзээд шилэнд савладаг. Өндөр чанартай, элдэв хольцгүй органик сүүг хуванцар сав буюу химийн аргаар хийсэн зүйлд хадгалах нь зохисгүй. Хуванцар сав халуун, хүйтэн температурт химийн урвалд ороод тухайн бүтээгдэхүүний найрлагад нөлөөлдөг. Тиймээс органик бүтээгдэхүүн шилэн савлагаатай байх нь хамгийн тохиромжтой юм. Манай бүтээгдэхүүнийг зургаан сараас дээш бүх насны хүн хэрэглэж болно”

хэмээн хэллээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here