mongol-erdemted-shulsnees-haldwar-ilruuleh-onoshluu-buteew
Монгол эрдэмтэд шүлснээс "коронавирус" илрүүлдэг оношлуур бүтээлээ

АШУҮИС-ийн эрдэмтэд Мюнхений технологийн их сургууль, Японы Каназава их сургуулийн эрдэмтэдтэй хамтран шүлснээс коронавирус илрүүлэх шинэ оношлуур бүтээж хэрэглээнд нэвтрүүллээ. Инновацын шинэ бүтээлийг хийхэд БШУЯ 47 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон юм.

Энэ оношлуурын давуу тал нь:

  • • Коронавируст халдварыг эрт илрүүлэх өндөр мэдрэг чанартай
  • • Хариу нь 90 минутад гардаг
  • • Шинжилгээ өгч буй хүнд зовиургүй
  • • Шинжилгээ авах үед гарах халдварын эрсдэлийг багасгана
  • • Одоогийн шинжилгээний зардлаас 2-3 дахин хямд

БШУЯ, ЭМЯ, УОК, АШУҮИС гээд олон талт хамтын ажиллагааны үр дүнд шинэ оношлуур бүтээж, оношилгооны төвийг байгууллаа.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here