ich_cream
0 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж , нийт хүн амын 30 хувь нь уг бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болжээ
~Монгол хүний арьсанд төгс зохицох “ИЧКРЕМ”~

Дотооддоо гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд 15 жилийн нүүрийг үзэж буй нэгэн бүтээлч хамт олныг энэ удаад онцолж байна. “ИчКрем” компанийн маркетингийн менежер Н.Анхбаяртай ярилцлаа. Хүлээн авна уу.

БОССКЛУБ: Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч, ярилцах болсонд баярлалаа.

Н.АНХБАЯР: Баярлалаа. Боссклуб сайтын уншигч олонд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

БОССКЛУБ: “ИЧ КРЕМ” компанийн үйл ажиллагаа хэдийнээс эхлэлтэй бол ?

Н.АНХБАЯР: Ногоон цайны тосон ханд бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “ИчКрем” компани 2003 оноос эхлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дотоодын зах зээлд гоо сайхны “Ногоон цай”-ны тосон ханд бүхий арьс арчилгаа, үс арчилгаа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн нийлүүлдэг үндэсний үйлдвэр юм.

ichgream_kompani 01
“Ногоон цай”-ны тосон ханд бүхий арьс арчилгаа, үс арчилгаа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн нийлүүлдэг үндэсний үйлдвэр юм

БОССКЛУБ: Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ИЧ КРЕМ хэдийн танигджээ. Нийт хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна ?

Н.АНХБАЯР: Анх сүүн шингэн, гүн цэвэрлэх хөөснөөс эхлэн тоотой хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлж байсан бол өдгөө Монгол Улсын стандартын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан арьс арчилгааны 13, үс арчилгааны зургаа, ахуй хэрэглээний хоёр нэр төрөл бүхий нийт 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж , нийт хүн амын 30 хувь нь уг бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болсон байна.

БОССКЛУБ: Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд “Ногоон цай”-ны ханд нь хүний арьсны онцлогт хэрхэн нийцэж байна ?

Н.АНХБАЯР: Эрт үеэс цайны идээг хавдар шавших, үрэвслийг дарахад хэрэглэдэг байсан. Тиймээс цай нь үрэвсэл дарагч гэж хэлж болно. Монгол хүний царай харахад өөрчлөлтгүй ч маш их үрэвсэл явагдаж байдаг. Харин ногоон цайнд С витамин агуулагддаг тул арьсыг булбарай зөөлөн болгодог. Арьсны гадаад орчны нөхцөлд дасан зохицох чадварыг сэргээж өгнө. Арьсны гүнд хуримтлагдаж, химийн урвал үүсгэдэггүй, арьсны гүн давхаргад амархан шингэж, арьсны гадаргаас өөрөө уурших чадвартай. Иймээс цайны ургамлын тосон ханд агуулсан бүтээгдэхүүн нь арьсыг хөгшрөлөөс сэргийлж, арьсыг эрүүлжүүлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг.

ichcream_mongolia_nogoon tsainii hand
Ногоон цайнд С витамин агуулагддаг тул арьсыг булбарай зөөлөн болгодог

БОССКЛУБ: Дотоодын бvтээгдэхvvн чанаргүй, гаднын бүтээгдэхүүн сайн гэсэн ойлголт манайханд бий. Энэ тал дээр юу гэж хэлэх бол ?

Н.АНХБАЯР: Бид бүтээгдэхүүнийхээ технологийг боловсруулахдаа монгол хүний арьсны онцлог, цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж түүн дээрээ судалгаа хийсний үндсэн дээр бүтээгдэхүүнээ гаргаж авсан. Тухайлбал, манай орон уур амьсгалын хувьд хүйтэн, ширүүн, хуурай, бохирдол ихтэй байдаг. Тиймээс тэрхүү нөхцөлд нь тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Түүнчлэн хаа холоос бус үргэлж шинэ бүтээгдэхүүнийг хамгийн ойроос хэрэглэж буй нь хамгийн том давуу тал юм.

БОССКЛУБ: Гоо сайхны бvтээгдэхүүний нэг иж бүрдэл өртөг өндөр өртөгтэй байдаг. Танай бүтээгдэхүүний үнийн тухайд?

Н.АНХБАЯР: Манай хамт олон хэрэглэгч олондоо аль болох боломжит үнийн саналыг тавьж ирсэн. Хэрэглэгчид маань ч үнийн тухайд сэтгэл хангалуун байдаг болов уу.

БОССКЛУБ: Монгол улсын хэмжээнд гоо сайхны бvтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэр бий. Та бүхний бусдаас ялгарах давуу чанар юу бол ?

Н.АНХБАЯР: Бид тодорхой хэмжээний цаг хугацаанд үйлдвэрлэл явуулж, өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болжээ. Өнгөрсөн хугацаанд алдаж оносон зүйл бидэнд их бий. Гэхдээ энэ бүхэн бидэнд туршлага болсон бөгөөд бүтээгдэхүүнээ улам сайжруулж, чанаржуулах эрхэм хүсэлтэйгээр хамт олон маань мэрийн ажиллаж байна. Түүнчлэн манай гоо сайхны бүтээгдэхүүн “УСАН СУУРЬ”-тай гэдгээрээ ялгарах болов уу.

БОССКЛУБ: Эх орныхоо бүсгүйчүүдийн гоо сайхны энхийн манаанд зогсч буй ИЧКРЕМ-ын хамт олон цаашдын зорилго зорилтоо хэрхэн харж байна ?

Н.АНХБАЯР: Манай компанийн дэвшүүлсэн ойрын зорилго нь орон нутагт өөрийн гэсэн нэрийн дэлгүүрээ нээн ажиллуулах асуудалд төвлөрөн ажиллаж байна. Харин алсын зорилгоо эх орондоо үйлдвэрлэсэн Монгол брэнд-ийг дэлхийн тавцанд нэвтрүүлэх чин хүсэлтэй. Энэ зорилгынхоо төлөө бид бүхэн хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байна.

БОССКЛУБ: “Монгол брэнд” дэлхийн зах зээлд гарах ажилд нь өндөр амжилт хүсье. Бидний ярилцах хугацаа өндөрлөж байна ярилцлагаа нэгэн сайхан уриалга үгээр өндөрлөх үү ?

Н.АНХБАЯР: Монголчуудын дийлэнх хувь нь Солонгос гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байна. Манай орны уур амьсгалын өөрчлөлтөд далайн орны буюу Солонгос, Японы бүтээгдэхүүн тэр болгон зохихгүй. Далайн орон чийглэг учраас гоо сайхны бүтээгдэхүүнийх нь найрлагад хуурайшуулах бодис байдаг байгаа юм. Гэтэл манайхан үүнийг мэдэхгүй Солонгосын бүтээгдэхүүнд хошуурдаг. Бид та бүхэнд бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд маш олон төрлийн судалгаа хийж, эх орныхоо цаг агаарын нөхцөлд байдалд тохируулан үйлдвэрлэж байна. Тиймээс “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” хэмээн уриалж байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here