Mogol-brand-06
Монгол хонины ноос, Дэлхийн чимэг "МОГОЛ" брэнд

              Эх орондоо баялаг бүтээж, үйлдвэрлэл эрхэлж дотоодынхоо бэлэн хувцасны хэрэгцээ шаардлагыг хангаж буй олон брэндүүд бий. Энэ удаад “МОГОЛ” хэмээх брэндийн бүтээгдэхүүн үйл ажиллагааг та бүхэнд хүргэж байна. 

Могол Ноос ХХК 1995 онд байгуулагдан Монгол хонины ноосыг малчдаас бэлтгэн боловсруулахгүйгээр экспортонд гаргаж байсан бол Төв аймгийн Баянцогт суманд анхан шатны үйлдвэр,

Төв аймгийн төв Зуун мод хотод жилдээ 200тн нарийн номерийн ээрмэл утас үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сууриа тавьсан байна.

Mogol-brand-05
Mogol-brand-mongolia

2017 оноос Монголын ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэгчидтэй кластераар хамтран ажиллаж өөрсдийн ээрмэл утсаараа 100% хонины ноосон драп хийх туршилтын ажлыг эхлүүлж жил гаруй хугацаанд боловсруулалтын өндөр түвшинд хүрсэн нягт, зөөлөн чанар, бүрзийлтгүй технологийг амжилттай гарган авчээ.

Mogol-brand
“Могол” брэнд нь 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна

Ингэснээр 2018 онд пальтоны оёдлын үйлдвэрийг Япон, Итали, Солонгос, Хятад, Хонгконгын сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр өргөтгөн шинэчилж нийтдээ 200 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Mogol-brand-09
Могол брэнд 100% хонины нарийн ноосоор хийсэн өвлийн thinsulate дотортой, үнэгэн захтай эмэгтэй, эрэгтэй загваруудыг өнгийн сонголттойгоор худалдаанд гаргасан байна

“МОГОЛ” брэндийн хамт олон Монгол орны мал аж ахуйн гаралтай түүхий эд болох хонины ноосонд анхан шатнаас гүн боловсруулалт хийж гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч, ажилчдын үнэ цэнэтэй компани байхыг зорин ажиллаж байна.

“МОГОЛ” брэнд нь сар шинийн баярыг угтан бэлгийн багц худалдаа гаргасан байна. Үүнд:

Mogol-brand-01a
Mogol-brand-mongolia
  • Принттэй шааль
  • Ороолт
  • Mалгай
  • Бүх төрлийн сүлжмэл цамц
  • Бээлий+Оймс
  • Өвдгөвч
  • Урт оймс
  • Хүүхдийн өлгий

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here