tsahilgaan_porter
Нэг удаа бүрэн цэнэглээд 100 км явахад ердөө 1000 төгрөгийн цахилгааны төлбөр гардаг аж

Бид баялаг бүтээгч монголчуудын төлөөлөл болсон үйлдвэрлэгчдийг энэхүү буландаа онцолдог уламжлалтай. Монгол инженерүүдийн хөлс, хүч, хөдөлмөрөөр бүтсэн Монголын анхны бага оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашиныг хэрхэн бүтээсэн талаар онцолж байна.

Тодруулбал, Портер машинд ойролцоогоор 20 мянган төгрөгт түлш хийхэд 100 км зам туулдаг аж. Харин энэхүү ахилгаан хөдөлгүүртэй бага оврын автомашиныг нэг удаа бүрэн цэнэглэхэд 100 км явах бөгөөд түгжрээнд зогсож байхад ямар ч цахилгаан зарцуулахгүй юм байна. Мөн нэг удаа бүрэн цэнэглээд 100 км явахад ердөө 1000 төгрөгийн цахилгааны төлбөр гардаг аж. Одоогоор бүтээсэн бага оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашинуудыг турших ажил хийгдэж байгаа юм байна.

Уг машиныг борлуулалт, түгээлтийн компани болон хувь хүмүүс ч хэрэгцээндээ ашиглаж болохоор эдийн засгийн хэмнэлтэй. Учир нь 1000 кг ачааг 1000 төгрөгийн зардлаар 100 км зайд хүргэдгээс гадна агаар орчин бохирлуулахгүй, дуу чимээгүй, утаа ялгаруулдаггүй онцлогтой машин хэмээн “Экон мотор” компанийн үүсгэн байгуулагч Б.Нямдэмбэрэл ярьсан юм.

tsahilgaan_porter_01
Одоогоор бүтээсэн бага оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашинуудыг турших ажил хийгдэж байгаа юм байна

Бага оврын цахилгаан хөдөлгүүртэй ачааны автомашины баттарейг 220в хүчдэлд цэнэглэдэг. Уг цэнэгтэй баттарейнаас цахилгаан хөдөлгүүр рүүгээ тэжээл өгөхөд машин ажилладаг байна. Орон нутгийн иргэд тус машины баттарейг цэнэглэхдээ 12 вольтын аккумуляторыг зургаан цуваа холбоод 72 вольтын хүчдэлээр ажиллах аж.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here