Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино өчигдөр /2020-08-20/ Монгол Улсад албан ёсны нээлтээ хийлээ.
Энэ кинонд Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон нараас гадна ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, жүжигчин, модель Б.Ганчимэг, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нарын 14 Монгол уран бүтээлч оролцон тоглосон билээ.
~Монгол жүжигчид Холливудын ододтой хамтрав~
Залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ одоо 20 настай бөгөөд найруулагч, жүжигчин Б.Гарамхандын хүү юм. Түүнийг “Солиот эх” уран сайхны киноны Бороо хүүгийн дүрээр үзэгчид андахгүй болов уу.