Монгол дизайнерын ур ухаан ГҮМҮДА
Монгол дизайнерын ур ухаан ГҮМҮДА
Сүүлийн хэдэн жилд жирийн сурталчилгаа, энгийн загварын шоу моодноос гарч үзэгчидтэй илүү ойр байж, тэдний хүсэл сонирхлыг анддаггүй фэйшн блоггерууд жинхэнэ хүчээ авч байна. Охид бүсгүйчүүдийн хувьд ихэвчлэн blondesalad.com, garypeppergirl.com гэх мэт блогоор аялж, Margaret Zhang, Vanessa Hong гэх бүсгүйчүүдийг инстаграмд дагаж загварын ертөнцийн мэдээ мэдээллийг өдөр тутамд авч байгаа төлөвтэй.
gvmvda
Монгол дизайнерын ур ухаан ГҮМҮДА

Гэвч мэдээж бидний өдөр тутмын амьдралаас хол, хувцаслах хэв маяг ч ялгаатай. Харин монгол залуусын хувьд дэлхийн хэмнэлтэй хөл нийлүүлэн алхдаг болсон учраас хэд хэдэн авьяаслаг блоггер төржээ. Тэрээр анх gumuda.mn гэх монгол дизайнеруудын хувцасаар төрөлжсөн блог хөтөлдөг байсан бөгөөд өнөөдөр ийнхүү концепц дэлгүүр болон өргөжиж байгаа аж. Тэрхүү авьяаслаг бүсгүйг Нэмэхбаярын Хулан гэх. Ажил амьдралынхаа анхны гарааг “UBS Music” хөгжмийн нэвтрүүлгийн нүүр царай, хөтлөгч, редактороос эхэлж байсан юм.

gvmvda
Монгол дизайнерын ур ухаан ГҮМҮДА

Н.Хулан хувцас загварын хоббигоо Гүмүда концепц дэлгүүр болтол нь хөгжүүлжээ. Гүмүда бол ариун орны нэгэн зүйл цэцэг аж. Тус дэлгүүрт багтсан хувцас загварууд нь зөвхөн монгол дизайнерын ур ухаан шингэсэн бүтээл юм.

gvmvda
Монгол дизайнерын ур ухаан ГҮМҮДА

Монгол эх орондоо амьдардаг, Улаанбаатарын хэв маягийг илэрхийлж чадах ганц фэйшн дэлгүүр гэхэд хэлсдэхгүй. Монгол дизайнеруудын загваруудаас худалдан авах хүсэлтэй хүмүүс Гумуда концепц дэлгүүрт аль хэдийнэ зорин очдог болжээ. Монгол хүний ур ухаан, хичээл зүтгэл шингэсэн, загварлаг хувцасыг нэг дор төвлөрүүлж охид эмэгтэйчүүдийнхээ хүсэл зорилгыг биелүүлж яваа нь сайшаалтай. Амжилт хүсье.

gvmvda
Монгол дизайнерын ур ухаан ГҮМҮДА
gvmvda
Монгол дизайнерын ур ухаан ГҮМҮДА
gvmvda
Монгол дизайнерын ур ухаан ГҮМҮДА
gvmvda
Монгол дизайнерын ур ухаан ГҮМҮДА
gvmvda
Монгол дизайнерын ур ухаан ГҮМҮДА
gvmvda
Монгол дизайнерын ур ухаан ГҮМҮДА

 

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here