amazon-best-seller
Монгол бүсгүйн бичсэн "Almost American" ном амазоны бестселлер боллоо

Америкт 19 насандаа очиж сурч ажиллаж буй Билли Түвшинбаяр гэдэг энэ бүсгүй өөрийнхөө амьдралаар “Almost American” буюу “Бараг л Америк” / монгол охины Америк түүх” гэсэн ном бичиж 4.13-нд нээлтээ хийжээ.

Америкт коронагийн өвчлөл ид үедээ байгаа энэ хүндхэн үед монгол бүсгүйн бичсэн ном amazon-ы бестселлерт тэргүүлж байгаа нь гайхалтай сайхан мэдээ юм. Зохиогч Billie. Түвшинбаяр нь МУ-ын Хөдөлмөрийн баатар Пашка агсны зээ охин юм билээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа,

Сайн байцгаана уу фэйсбүүк найзуудаа?

Та бүхэн англи хэл дээрх постуудыг минь аль xэдийн олж харсан байx. Надад жил гаруй хугацааны өмнө New Degree Press хэвлэлийн газартай хамтран ажиллаx завшаан тохиосон юм. Өөрийн Америк оронд 11 жил амьдарсан түүх болон энэ улсад амьдарч буй цагаач иргэдийн талаар бичсэн Almost American ном маань өчигдөр буюу 4-р сарын 12-нд Amazon болон Barnes and Noble (online) дээр албан ёсоор худалдаанд гарлаа.

Хэрэв та Америк оронд төрөөгүй ч энд ажиллаж, амьдарч, үр хүүхдүүд тань энд өсөж торниж байгаа бол та цагаач билээ. Гэвч сүүлийн жилүүдэд legal эсвэл illegal гэж цагаач иргэдийг сонгуулийн үеэр ихээр ялгаварлан үзэж гадуурхах хандлагатай болсон.

~Монгол бүсгүйн бичсэн ном  “amazon”-ы бестселлерийг тэргүүлэв~

Almost American: Монгол Oхины Америк Tүүх номоo цагаачид болон тэдний үр хүүхдүүд Америк-ын маш олон амжилттай яваа бизнесүүдийн гарааг тавьж, Америкийн урлаг соёл, эдийн засаг, шинжлэх ухаан болон техник технологийн нээлтүүд гэх мэт хамгийн амжилттай, хамгийн том гэх салбаруудыг авч яваа гэдгийг харуулах зорилготой бичсэн юм.

Үүгээрээ энэ оронд амьдарч буй цагаач иргэд болон тэдний үр хүүхдүүд энэхүү номыг уншиж буй хүн бүр өөрийн арьс өнгө, өв соёлоос ичиж зовохгүй, харин өөрийн гарал угсаагаараа бахархаж дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаасай гэж хэлэхийг зорьсон билээ.

Одоогийн байдлаар ном маань Amazon дээр #1 New Release (шинээр гарсан) ном болсон байна. Мөн электрон ном маань одоогоор $0.99-р зарагдаж байгаа. Хэрэв та хэвлэмэл хэлбэрээр авахыг хүсвэл $12.99 худалдаалaгдаж байна. Маш олон орны хүмүүс номыг минь дэмжиж сэтгэгдэл бичиж байгаа тул монголчууд та бүхнийгээ ч гэсэн номыг минь уншиж өөрийн сэтгэгдлээ үлдээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here