Эх орны ЭКО бүтээгдэхүүн АРИГУН ЛАА БРЭНД
Эх орны ЭКО бүтээгдэхүүн АРИГУН ЛАА БРЭНД
Орчин цагт юм бүхний хэрэглээ харилцан адилгүй болсон байна. Эрт цагт монголчууд бид бүхэн тог цахилгаангүй үед л Лаа хэмээх зүйлийг өргөн ашигладаг байж. Энэ сэтгэлгээ өнөө цагт өөрчлөгджээ. Гоёл чимэглэлийн орон зай төдийгүй тайвшрал, тав тух, эерэг дулаан мэдрэмжийг Лаа хэмээх гайхалтай эд бидэнд өгөх болж.
arigun
Эх орны ЭКО бүтээгдэхүүн АРИГУН ЛАА

Эх орондоо өөрийн нэрийн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчийн гар дээр монгол брэндийн үнэ цэнийг мэдрүүлж буй олон брэндийг би мэдэх болсон. Дотооддоо экологийн цэвэр ЭКО бүтээгдэхүүнээр тансаг зэрэглэлийн лаа үйлдвэрлэж буй “АРИГУН” хэмээх брэндийг энэ удаад онцолж байна. Ингээд “АРИГУН” брэндийг үүсгэн байгуулагч “Их-Өсөлт” ХХК-ийн захирал бүсгүй Х.Ихбаяртай ярилцлаа хүлээн авна уу.

arigun
Эх орны ЭКО бүтээгдэхүүн АРИГУН ЛААБОССКЛУБ: Сайн байна уу? Урилга хүлээн авч Боссклубын уншигч олонд мэдээлэл өгөх болсонд баярлалаа.

Х.ИХБАЯР: Манай брэндийг онцолж буй танай сайтын хамт олонд баярлалаа.

arigun laa
Эх орны ЭКО бүтээгдэхүүн АРИГУН ЛАА БОССКЛУБ: Ярилцлагаа эхлэхийн өмнө Лаа хэмээх зүйлийн тэр дундаа АРИГУН Лааны ач тус, ид шидийн тухайд дурдвал?

Х.ИХБАЯР: “Аригун” лаа нь хүний сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, онгодыг хөглөн, мэдрэлийн эд эс, тархины үйл ажиллагааг сайжруулж өгдөг. Мөн ядаргаа тайлж, зүрх судасны систем, цусны даралтыг тогтворжуулах шидтэй. Түүнчлэн агаар цэвэршүүлж таатай мэдрэмжийг төрүүлдэг юм шүү.

arigun laa
Эх орны ЭКО бүтээгдэхүүн АРИГУН ЛАА БОССКЛУБ: Эх орондоо экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй АРИГУН-ы талаар манай уншигчдад танилцуулаач?

Х.ИХБАЯР: Хүн төрөлхтөн эрт дээр үеэс лааг өдөр тутмын амьдралдаа хэрэглэн өнөө цаг үед ирсэн байна. Гоёл чимэглэл, зан үйлд ашиглах болон ажил, гэр орныхоо энергийг сайжруулах гээд олон өргөн ашигладаг. Лааны тосыг маш олон төрлийн тосноос гаргаж авдаг ч зарим нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэмээн үздэг. “АРИГУН” брэндийн лаа нь экологийн цэвэр бүтээгдэхүүн болох шар буурцагны тосыг ашиглан эх орондоо үйлдвэрлэж байгаа эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй “эко” бүтээгдэхүүн юм.

arigun laa
Эх орны ЭКО бүтээгдэхүүн АРИГУН ЛАА БОССКЛУБ: Аливаа бизнест санаа чухал байдаг. Чухам энэ төрлийн бизнест хөл тавих болсон шалтгаан юу бол?

Х.ИХБАЯР: Гоёл чимэглэлийн салшгүй нэг хэсэг нь төрөл бүрийн лаа байдаг. Монголчуудын хувьд тансаг зэрэглэлийн лааны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа санагддаг. Чухам энэ үед “АРИГУН” брэндийн лааг хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Миний хувьд Англи улсад боловсрол эзэмшсэн. Лааны хэрэглээ их өндөр байсан л даа. Тиймээс экологийн цэвэр бүтээгдэхүүн ашиглан тансаг зэрэглэлийн лаа хийх санаагаа ажил хэрэг болгосон юм. Хамгийн гол бүтээгдэхүүн болох лааны тосоо шар буурцагны тосоор сонгон, лааны шил болон олс, үнэр зэрэгтээ маш их судалгаа хийснээр бүтээгдэхүүн бэлэн болсон.

arigun laa
Эх орны ЭКО бүтээгдэхүүн АРИГУН ЛАА БОССКЛУБ: Бүтээгдэхүүний түүхий эд болон бусад ижил төстэй бүтээгдэхүүнээс ямар давуу талтай вэ?

Х.ИХБАЯР: Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ цэвэр шар буурцагны тосыг сонгон авсан. Үүнийгээ Европоос татан Монголдоо өөрийн лабораторидоо үнэр, орц найрлагыг нь тааруулан үйлдвэрлэж байна. Гацуурт компани шар буурцаг тариалж эхэлсэн баяртай мэдээ дуулаад байна. Энэ нь эх орондоо ургасан шар буурцагны тосоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бололцоог бидэнд олгож буй хэрэг.”АРИГУН” брэндийн лаа бүхэн өөр өөрийн үнэртэй. Өнгө, будагч бодис ороогүй шатах явцдаа тортог гаргадаггүй, төрөл бүрийн анхилам үнэртэй. Шилний тухайд дахин боловсруулах боломжтой галд тэсвэртэй шилийг ашиглаж байна. Лаа бүхэн хэмжээнээсээ хамаарч 15-50 цаг асдаг. Мөн бид лааны зориулалтын асаагуур, унтраах хэрэгслийг ч давхар хэрэглэгчиддээ санал болгож буйг хэлмээр байна.

 

arigun brand
Эх орны ЭКО бүтээгдэхүүн АРИГУН ЛАА БОССКЛУБ: Дотоодынхоо хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Монгол брэндийн ЛАА гаргаж буй үйлсэд нь өндөр амжилт хүсье. Сайхан үгээр ярилцлагаа өндөрлөе?

Х.ИХБАЯР: Баярлалаа. Айл бүрт аз жаргалын гэрэл гэгээ цацарч байх болтугай.

arigun laa
Эх орны ЭКО бүтээгдэхүүн АРИГУН ЛАА
arigun brand
Эх орны ЭКО бүтээгдэхүүн АРИГУН ЛАА
eko laa arigun
Эх орны ЭКО бүтээгдэхүүн АРИГУН ЛАА

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here