Аргал хэмээх зүйл нь Монголчууд бидний аж амьдралд эртнээс өнөөдрийг хүртэл ойр байгаа, тийм ч чухал гэж анзаарагддагүй хирнээ, салшгүй зүйлүүдийн нэг. Аргалын утаа нь амьсгалын замыг цэвэрлэж, агаар дахь 300 нэр төрлийн хорт бактерийг устгаж байдаг гайхалтай бүтээгдэхүүн юм. Нүүдэлчин бидний гал голомтыг бадрааж ирсэн салшгүй зүйлсийн нэг.
Монгол брэнд булангаар гайхамшигт шидтэй түүхий эдийг ашиглан МОНГОЛ АРЦ-ыг үйлдвэрлэж байгаа юм. Хээрийн хөх аргалыг ариутгаж, шахаж, савлан худалдаанд гаргаж буй Мон-Арц ХХК хэмээх эх орондоо үйлдвэрлэл эрхэлж буй хамт олныг онцолж байна. Хүлээн авна уу…

“Мон арц” ХХК нь 2010 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Хот суурин газар болоод гадаад амьдарч буй иргэд аргалын утаагаа их санадаг. Үүнийг хэрэглэж ашиглах боломж нь сайн биш байдаг.

Манайхан ихэвчлэн ихүүн үнэртэй үнэртүүлэгчээр өрөө болон ариун цэврийн өрөөнийхөө агаарыг цэвэршүүлдэг. Тэгвэл монгол үнэрийн онцлог давуу тал нь химийн ямар ч бодис агуулаагүй гэдгээрээ онцлогтой.

Арц, аргал, гангыг нунтаглан цэвэр байгалийн шинж чанараар нь хүж шиг шахмал хэлбэрт оруулан худалдаалдаг байна. Ингэж хийсэн бүтээгдэхүүний давуу тал нь хэрэглэхэд хялбар. Бүтээгдэхүүний сав баглаа боодол нь авсаархан, хүж уугиулах жижиг суурьтай, хэрэглэхэд тохиромжтой гэх зэрэг олон давуу талтай аж.

Аргалын түүхий эдийг голдуу баруун нутгуудаас долоо болон наймдугаар сарын үеэр түүж ирдэг. Ингэхдээ хоёр болон түүнээс дээш жил өнжсөн хөх аргал байдаг байна. Түүнчлэн сарлагийн аргалыг сонгон түүж бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлж байгаа. аж. Учир нь Монгол Сарлаг уулархаг нутгаар бэлчиж хоёрзуугаад төрлийн эмийн ургамлаар хооллодог амьтан.

Шахмал аргалыг уугуулж хэрэглэснээр танд ямар ач тустай вэ?
-Тасалгаан дахь чийгийг дарах
-Тасалгаан дахь мөөгөнцөрийг устгах
-Орчныг ариусгах
-Ялаа шумуул үргээх
-Сүсэг бишрэлийн талаасаа сөрөг муу энергийг зүйлийг хөөж, эерэг энерги тараах
-Мах утна. Тэгснээр махны цагаан бөөм устаж, махны амт чанар нэмэгддэг аж
