Савхин хувцас үйлдвэрлэлд түүчээ Мон-Үйл БРЭНД
Савхин хувцас үйлдвэрлэлд түүчээ Мон-Үйл БРЭНД
Монгол брэндийн энэ удаагийн дугаарт МОН-ҮЙЛ хэмээх брэндийг онцолж байна. Савхин эдлэлийн зах зээлд өөрийн орон зайг хэдийн бий болгож, чанартай бүтээгдэхүүнээрээ олон нийтэд танигдаад буй тус брэнд нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Mon-Uil” глобаль брэндийг бий болгох том зорилгыг тээн яваа билээ.
mon uil
Савхин хувцас үйлдвэрлэлд түүчээ Мон-Үйл БРЭНД

Мон-Үйл савхи ХХК нь 2001 он байгуулагдсан бөгөөд Савхин хувцас болон савхин бээлий, цүнх, арьсан эдлэл үйлдвэрлэж гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж байна.

mon uil brand
Савхин хувцас үйлдвэрлэлд түүчээ Мон-Үйл БРЭНД

Салбар үйл ажиллагаа

Савхин эдлэлийн зах зээлд бээлий, арьсан цүнх нийлүүлж эхлээд хэдийнэ хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна. Мөн арьсан бүс, түрийвч гэх мэт жижиг эдлэлийн үйлдвэрийн туршилт хийгдэж байгаа аж.

mon uil savihan edlel
Савхин хувцас үйлдвэрлэлд түүчээ Мон-Үйл БРЭНД

БНСУ-аас материал түүхий эдээ импортолдог ба 40  гаруй өнгөний сонголттой, үхэр, гахай, хонины арьсаар боловсруулагдсан төрөл бүрийн  савхин /илэг, нубук, лакан, гоёлын материалыг  импортолж  ижил төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийг хямд, чанартай түүхий эдээр хангаж байна.

mon uil brand
Савхин хувцас үйлдвэрлэлд түүчээ Мон-Үйл БРЭНД

Зах зээл
Савхин бэлэн бүтээгдэхүүн нь хавар, намар, өвлийн улиралд бүх насныхан өмсөхөд тохиромжтой, өдөр тутмын, гоёлын  гэх мэт  загваруудаас гадна уул уурхай, батлан хамгаалах, цэрэг, цагдаагийн байгууллагын онцлог, мэргэжилд тохирсон  бүтээгдэхүүнийг тэдэнд зориулан захиалгаар үйлдвэрлэдэг байна.

mon uil arisan savihan
Савхин хувцас үйлдвэрлэлд түүчээ Мон-Үйл БРЭНД

Бүтээгдэхүүний онцлог, давуу тал

Чанар, стандартыг нарийн баримтлан, оёдол эсгүүрийн технологийг мөрдөж ажилладаг байна. Эдгээр савхин бүтээгдэхүүн нь үхэр, хонины дээд зэргээр боловсруулсан торгомсог арьсаар хийгддэг, хүний биед сөрөг нөлөөгүй, Монгол орны улиралд зохицсон, уян зөөлөн,  хөнгөн, дулаан,  өнгө загварын өргөн сонголттой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм.

mon uil huwtsas
Савхин хувцас үйлдвэрлэлд түүчээ Мон-Үйл БРЭНД
mon uil huvtsas arisan
Савхин хувцас үйлдвэрлэлд түүчээ Мон-Үйл БРЭНД

 

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here