Монгол Нoгооны нэгдэл НОГООДОЙ БРЭНД...
Монгол Нoгооны нэгдэл НОГООДОЙ БРЭНД...
Биологийн нэмэлт бүтээгдэхүүний 96 хувь нь импортоор орж ирдэг үлдсэн дөрөвөн  хувийг нь бид дотооддоо үйлдвэрлэдэг гэсэн тооцоо бий. Хүнсний ногоо бол хүний биед шаардлагатай амин дэмүүдийг өгдөг ашиг тустай бүтээгдэхүүн. Өдөр тутамдаа бид тэдгээр олон төрлийн амин дэмүүдийг авч чадаж байна уу. Тэгвэл нэгэн сайхан мэдээг танд дуулгая. Эх орныхоо хөрсөнд тариалсан хүнсний ногоог Эрүүл мэндийг дэмжих биологийн нэмэлт бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэжээ. Энэ бол НОГООДОЙ хэмээх хөөрхөн нэртэй брэнд юм.
Эх орондоо үйлдвэрлэв гэсэн тодотголтой БРЭНД бүхнийг уншигч та бүхэнд хүргэхийг зорьдог. Энэ удаагийн дугаартаа НОГООДОЙ брэндийг үүсгэн байгуулагч Б.Туяа хэмээх бүсгүйн ярилцлагаас хүргэж байна.
nogoodoi
Монгол Нoгооны нэгдэл НОГООДОЙ БРЭНД…

БОССКЛУБ: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье. Брэндийнхээ талаар мэдээлэл өгөх болсонд баярлалаа.

Б.Туяа: Танай сайтын уншигчидад энэ өдрийн мэнд хүргье.

БОССКЛУБ: Тус брэндийн эхлэл, үйл ажиллагаа хэдийнээс тавигдсан талаар яриагаа эхлэх үү?

Б.Туяа: Жил гаруйн хугацаанд судалгаа, туршилт хийсний үр дүнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхлэл тавигдсан юм. Энэ оны дөрөвдүгээр сараас үйлдвэрээ ажиллуулж, зургадугаар сард бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан.

БОССКЛУБ: Ногоодой брэнд хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ? Тус бүрийнх нь ашиг тусыг дурдвал?

Б:Туяа: Ногоодой брэнд нь одоогийн байдлаар таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Үүнд: Хүрэн манжин, хар сармис, сонгино хусны шилмүүс, байцаа лууван, улаан чавга цагаан гааны ханд гэсэн таван төрөл зүйлтэй. Хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэмийг биологийн нэмэлт бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэсэн юм.

ХҮРЭН МАНЖИН: Эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн байдаг. Гайхамшигтай анагаах чанар энэ ногоонд бий. Манай улс элэг, цөсний өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Хавдар, өмөн өвчин, өтгөн хаталт, зүрхний үйл ажиллагаа, шамбарам, холестриныг бууруулж жин хасах, чихрийн шижин, яс бэхжүүлэх, нүдний хараа, нүдний мэгэг, даралт тогтворжуулах, цус багадалт, хүүхдийн өсөлт, нэг өдрийн хүнсний ногооны хэрэгцээт амин дэмээ бүрэн аьах боломжтой.

 

СОНГИНО: Хальснаасаа эхлээд л тэр чигтээ л бөөн амин дэм. Сонгино судасны цусыг цэвэрлэдэг. Сонгины хальс нь булцуунаасаа илүү ашиг тустай. Тиймээс хальсыг шилмүүстэй хольж шүүс гаргадаг. Гар хөл даарах, харвалт, чихрийн шижин зэргээс сэргийлэх тустай. Сар гаруйн хугацаанд уухад үр дүнгээ өгнө. Сонирхуулахад Солонгост ахмад настай хүмүүс нь хоолны газраар яваад л сонгины хальс цуглуулдаг юм байна лээ. Түүнийгээ хатаагаад бор цай шиг хандлаад уухад бас л дээрх үйлчилгээг үзүүлдэг. Даралт ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүсийг бөөрөнхий сонгино хэрэглэхийг зөвлөдөг юм байна лээ.

nogoodoi brand
Монгол Нoгооны нэгдэл НОГООДОЙ БРЭНД…

ХАР САРМИСНЫ ХАНД: Хар сармис тэр чигтээ дархлааг дэмждэг. Хөгшрөлтийг энгийн сармиснаас 30 хувиар илүү бууруулна. Сармис 90 хоногийн дараа үйлдвэрлэх хэмжээнд хүрдэг. Тусгай зууханд ууршуулсаар хусны нүүрс шиг болчихдог. Дархлааг маш сайн дэмждэг бүтээгдэхүүн. Хавдраас сэргийлээд зогсохгүй цус шингэрүүлж, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулан, цусан дахь холестеринийг тогтвортой хэмжээнд барьдаг гэж үздэг.

nogoodoi
Монгол Нoгооны нэгдэл НОГООДОЙ БРЭНД…

ЦАГААН ГАА, УЛААН ЧАВГАНЫ ХАНД: Хавар, намрын улиралд хэрэглэхэд их тохиромжтой. Хорт хавдараас урьдчилан сэргийлэх, өөх тостой хоол ихээр хэрэглэдэг хүмүүс, судас зөөлрүүлэн хатуурахаас сэргийлжцус шингэлэх, вирус устгах, хөгшрөлтийн эсрэг болон бэлгийн сулрал чалх сайжруулах зэрэг олон төрлийн эмгэгүүдэд тустай.

nogoodoi brand
Монгол Нoгооны нэгдэл НОГООДОЙ БРЭНД…

БАЙЦАЙ, ЛУУВАН, ЦЭЦЭГТ БАЙЦАЙНЫ ХАНД: Хүмүүс өглөө бүр цэвэр ногооны шүүс уух ёстой гэлцдэг. Өглөөд уух ногооны шүүсийг тань орлож чадах бүтээгдэхүүн. Цусын шингэлэн цэвэршүүлдэг. Цусны бүлэгнэлээс урьдчилан сэргийлж,цусан дахь сахарын хэмжээг бууруулан чихрийн шижин өвчний улмаас бий болох магадлалтай артерын судасны хатуурал зэрэгт ашиг тустай бүтээгдэхүүн юм. Түүнчлэн бөөрний эмгэгт онц чухал нөлөөтэй юм шүү.

nogoodoi brand
Монгол Нoгооны нэгдэл НОГООДОЙ БРЭНД…

БОССКЛУБ: Аливаа зүйлийн эхлэл нь урт хугацааны туршилт судалгааны дүнд бий болдог гэдэг. Ярилцлагын эхэнд бүтэн нэг жилийн туршид судалгаа хийсэн гэлээ. Энэ талаар?  

Б.Туяа: Миний хувьд Солонгос улсад  энэ чиглэлийн үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай. Тэнд  ажиллах хугацаандаа олж авсан туршлагаа эх орондоо ирж хэрэгжүүлээд, өөрөө өөртөө ажлын байр бий болгох тэмүүлэл төрж ажилдаа ханцуй шамлан орсон.

БОССКЛУБ: Ногоодойн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэх үү?

Б.Туяа: Манай бүтээгдэхүүнүүд монгол орны хөрсөнд ургасан, органик бүтээгдэхүүнээр бий болдог. Гарал үүслийн тухайд химийн бордоо ашигладаггүй газраас авахыг зорьж байна. Нэр төрлөө нэмэх гэж яарахгүй байна. Олон нийтээс ирж буй санал санаачилгыг хүлээн авч одоо байгаагаа улам сайжруулах тал дээр ажиллаж байна. Харин цаашид хүрэн манжингийн чипс хийх бодолтой байгаа шүү. Хүрэн манжин хэмээх ногоонд та бидний мэдэхгүй маш олон талын ашиг тустай амин дэмүүд байдаг юм.

nogoodoi brand
Монгол Нoгооны нэгдэл НОГООДОЙ БРЭНД…

БОССКЛУБ: Эх орныхоо хөрсөнд ургасан биологийн нэмэлт ШИДЭТ БҮТЭЭГДЭХҮҮН-ийг хаанаас худалдан авах боломжтой бол? Үнийг танилцуулбал?

Б.Туяа: Гацууртын нэрийн барааны дэлгүүрүүд болон Тэнгэр плаза, Зайсангийн Сарнайх супер маркетаар худалдаалж байна. Түүнчлэн 50 мянган төгрөгөөс дээш худалдан авалт тутамд хүргэлт хийдэг. Хүрэн манжин, сонгино шилмүүсний ханд 100 мг-тай нэг пакет нь 1000 төгрөг, бусад нь 1200 төгрөгөөр худалдаалж байна.

БОССКЛУБ: НОГООДОЙ брэндийн алсын чиг баримжааг хэрхэн харж байгаа бол?

Б.Туяа: Хийхээр төлөвлөсөн олон шинэ санаа байна. Хамгийн энгийнээр хэлбэл дэлгүүр бүрт НОГООДОЙ брэндийн бүтээгдэхүүн өрөөстэй байгаасай гэсэн нууцхан хүсэл байдаг. Энэ хүсэл мөрөөдөл, зорилго маань биелэлээ олох байхаа хэмээн итгэдэг. Улам сайжирч, чанараа битгий алдаарай гэсэн олон хүмүүсийн урмын үг бидэнд хүч өгдөг шүү. Тиймээс энэ итгэлийг алдалгүй бүтээгдэхүүний чанарт анхаарал тавьж ажиллахыг зорьж байна.

nogoodoi
Монгол Нoгооны нэгдэл НОГООДОЙ БРЭНД…

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here