‘Дархан нэхий БРЭНД’ Дэлхийг гоёно…

1343
0
Монгол улсын арьс шир боловсруулах салбарын тэргүүлэгч үйлдвэр Дархан нэхий хэмээх их айлыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Эх орны брэнд үйлдвэрлэгч тус компани нь үхэр хонь ямаа, сарлагийн wet blue, краст, хувцас гутлын савхи, үслэг нэхий арьс боловсруулахаас гадна нэхий дээл, хувцас, гутал, савхин бүтээгдэхүүн гэх мэт 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Ингээд МОНГОЛ БРЭНД булангаар Дархан нэхий хувьцаат компанийг онцолж байна.
darhan nehii brand
‘Дархан нэхий БРЭНД’ Дэлхийг гоёно…

Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр “Дархан нэхий” хувьцаат компани  1972 оноос өнөөг хүртэл 45 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай том үйлдвэрийн нэг.

Байгальд ээлтэй, хэмнэлттэй эко технологийн ололтуудыг нэвтрүүлсэн. Евро стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг. Улсын үйлдвэрийн газар байгаад 1993 онд хувьчлагдаж хөрөнгийн биржид бүртгэлтэй,  нээлттэй “Нэхий” хувьцаат компани болсон. Нийт 4000 орчим хувьцаа эзэмшигчтэй. 2001 онд  “Дархан нэхий” ХК болон өргөжиж Монгол улсын арьс шир боловсруулах салбарын тэргүүлэгч үйлдвэрийн хэмжээнд хүрсэн. Одоо тэд үхэр хонь ямаа, сарлагийн wet blue, краст, хувцас гутлын савхи, үслэг нэхий арьс боловсруулахаас гадна нэхий дээл, хувцас, гутал, савхин бүтээгдэхүүн гэх мэт 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Салбартаа хамгийн өндөр цалин хангамжтай 500 гаруй мэргэшсэн  ажилтантай тус компани өдгөө хоногт 1000 ширхэг буюу жилд 300000 ширхэг  бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцээн боловсруулсан арьс, хуулдсан арьсууд үйлдвэрлэхийн зэрэгцээ жилд 1,5 сая  хонь ямааны арьс боловсруулж  хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэж байна. Мөн жижиг арьс боловсруулах үйлдвэртээ жилд 200000 ширхэг хурга, ишиг, туулай болон ангийн арьс боловсруулж  зах, дотор, шубны арьс үйлдвэрлэдэг.
darkhan nekhii brand
‘Дархан нэхий БРЭНД’ Дэлхийг гоёно…

Оёдлын үйлдвэр нь жилд  0,5 сая ширхэг нэхий болон савхин  хувцас бүтээгдэхүүн, гутлын үйлдвэр жилд 0,5 сая хос өвөл, хавар намрын гутал үйлдвэрлэж байна. Үслэг арсыг шубны технологоор боловсруулах, хувцасны зөөлөн савхи боловсруулах, гутлын шир, шевро боловсруулах технологийг Испанийн Cromogenia компаниийн, БНХАУ-ын Бээжингийн Fanbo компанийн мэргэжилтнүүдтэй хамтран нэвтрүүлээд байгаа. Хамгийн сүүлийн үеийн техникийн  дэвшил, ололтуудыг цаг алдалгүй нэвтрүүлэн  Итали, Испани, Тайван, Хятад улсын нэртэй үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж  ашиглаж байна.

“Дархан нэхий” компани дороо “Нэхий таннери”, “Дархан таннери”, “Нэхий як”, “Нэхий гармент”, “ СХТ “ “ТТТ”  үйлдвэрүүд “Як трейд”, “ Нэхий Трейд” “Өсөх нэхий” “Дэвжих нэхий” ББСБ “Нэхий Агр” , “ Ижий эко хүнс” “Гранд Як” “ Дархан импорт энд экспорт” “ Сибирь-Як” “Ижий трейд” охин  компаниудтай болж үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлсээр байгаа юм. Дэлхийд химийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Испанийн Cromogenia компаний Монгол дахь албан ёсны цорын ганц төлөөлөгч “Дархан нэхий” компани үндсэн химийн материалуудаа Испани, Оросоос авдаг ажээ.

darkhan nekhii
‘Дархан нэхий БРЭНД’ Дэлхийг гоёно…
Байгаль экологид хоргүй эко үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин идээлгийн дамжлагын дахин ашиглалтыг үйлдвэрлэлд нэврүүлж химийн материалын орцыг 30 хувь, технологийн усыг 45 хувь хэмнэж химийн материалын болон усны хэрэглээг багасгасан. Мөн бодын ширний үсийг шатаахгүйгээр салгах технологийг нэвтрүүлж ус болон химийн материалын хэрэглээг 30 хувиар бууруулжээ. Цаашид  хүчил болон давсны хэрэглээг бууруулах технологи, хромгүй идээлгийн технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
darkhan nekhii
‘Дархан нэхий БРЭНД’ Дэлхийг гоёно…

Дархан нэхий компани үхрийн шир, хонины нэхийгээ Монгол улсын 21 аймгаас бэлтгэдэг. Тэд түүхий эдийг дундын дамжлагагүйгээр шууд авч малчдын орлогыг дэмжсэнээр малчин үйлдвэрлэгч хоёрын холбоог нягтруулж арьсны чанарыг сайжруулах, түүхийн эдийн гарал үүслийг тодорхой болгох зорилгоор Түүхий эд бэлтгэлийн баазыг Архангай, Хөвсгөл, Орхон, Ховд аймгуудад нээн ажиллуулж эхлээд байна. 2010 оноос хойш хагас боловсруулсан ширээ Итали, Испани, Энэтхэг, Бангладеш руу экспортлох болжээ.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаныхан ус нэвтрүүлдэггүй шир гаргаж авсан нь сүүлийн үеийн технологийн шилдэг ололтын нэг болоод байна. Тэд уг ширээр хийсэн тогоонд акварумын загас тэжээн ажлын өрөөнүүддээ тавьсан нь ихээхэн содон харагдаж байлаа. Малын арьс ширний нэг давуу тал нь ус нэвтрүүлэхгүй атлаа агаар солилцож байдагт оршдог ажээ.

Буянт малынхаа арьс шир, ус ноосоор дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц нэр хүндтэй брэнд төрүүлж, ашиг шимийг нь хүртэж байгаа “Дархан нэхий” компанийн үйлс бүтээлд өндөр амжилт хүсье.

өнөөгийн байдлыг цухасхан дурдахад ийм байна. “Дэвшлийг хэрэгжүүлэгч, ёсзүйг эрхэмлэгч, байгальд ээлтэй компани” хэмээх уриатай “Дархан нэхий” зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн гоёл болох цаг холгүйг энэ удаагийн сурвалжлагын аяллаараа мэдэрсэн билээ.

мэдээллийг montsame.mn Монгол брэнд

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here