СИЙЛЭН САВАН БРЭНД
СИЙЛЭН САВАН БРЭНД
Хүнс, орчны бохирдлын асуудал хурцаар тавигдаж, иргэн хүн эрүүл мэнддээ өөрөө анхаарах шаардлага бий болсон энэ үед Монгол бүсгүйн гараар бүтсэн органик гоо сайхны бүтээгдэхүүний БРЭНД бий болжээ.
Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж, эко түүхий эд ашиглан эрүүл мэндэд тустай САВАН үйлдвэрлэж буй брэндийн үйл ажиллагааг та бүхэндээ танилцуулж байна.

 

siilen savn
МОНГОЛ БРЭНД: гоо төрхийг илтгэх СИЙЛЭН САВАН

БОССКЛУБ: Эко савангийн үйлдвэрлэл хэдийнээс эхэлсэн, одоогоор нийтдээ хэдэн төрлийн ЭКО саван үйлдвэрлэж байна вэ?

СИЙЛЭНБӨӨР: Эко савангийн үйлдвэрлэл  2017 оны 5 дугаар сараас эхэлсэн юм. Одоогийн байдлаар гурван төрлийн САВАН үйлдвэрлэж байна. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам арвижуулан, эрүүл мэндэд тустай, чанартай зүйл хийхийг эрмэлзэж байна.

siilen savan
МОНГОЛ БРЭНД: гоо төрхийг илтгэх СИЙЛЭН САВАН

БОССКЛУБ: Бүтээгдэхүүний түүхий эдийг хаанаас бэлтгэдэг болох тус бүрийн орц найрлагын тухайд ? 

СИЙЛЭНБӨӨР: Савангийн түүхий эдийг дотоодоосоо болон Орос улсаас бэлтгэдэг. Бүтээгдэхүүний орц найрлагын тухайд  кокосны тос, чацарганы тос, оливын болон хонины сүүлний тос, ургамал байгалийн нунтаг, эфирын тос гэсэн зүйлүүд орно. Эдгээр зүйлсийн нэгдлээр ЭКО саван маань бүтдэг дээ.

siilen savan
МОНГОЛ БРЭНД: гоо төрхийг илтгэх СИЙЛЭН САВАН

БОССКЛУБ: Сийлэн бөөр брэндийн САВАН бусдаас ялгарах онцлог давуу тал, ашиг тусын тухайд?

СИЙЛЭНБӨӨР: Сийлэн бөөр брэндийн халгайтай саван нь арьсанд гүн тэжээл өгч өнгийг гайхалтай сэргээн чийгшүүлдэг. Овьёостой саван нь эмзэг болон харшилтай арьсанд эмчилгээний зориулалттай, кофетой саван нь тослог болон  батгатай сэвх нөсөө толботой арьсанд ач тустай, эмчилгээний шинж чанартай. Түүнчлэн арьсыг гүн цэвэрлэж , эмчилхээс гадна анхилуун үнэр нь стресс ядаргааг тайлдаг шидтэй. Арьс болоод сэтгэл санааны таагүй асуудлаа нэг дор шийдэх онцлог давуу тал манай САВАН-д бий.

 

siilen savan
МОНГОЛ БРЭНД: гоо төрхийг илтгэх СИЙЛЭН САВАН

БОССКЛУБ:Тун удахгүй нээлтээ хийж албан ёсоор худалдаанд гарах тухай хэлсэн, цаашдын зорилгоо хэрхэн харж байна вэ?

СИЙЛЭНБӨӨР: Тиймээ. Тун удахгүй бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдаалж нээлтээ хийхээр төлөвлөсөн байгаа. Эх оронд минь баялаг зүйлс маш олон бий, түүнийг ашиглан хөдөлмөр зүтгэлээ шингээсэн БРЭНД бүтээгдэхүүнийг Дэлхийд таниулах том хүсэлтэй.

 

siilen savan
МОНГОЛ БРЭНД: гоо төрхийг илтгэх СИЙЛЭН САВАН

БОССКЛУБ: Сайтын уншигчидад мэдээлэл өгсөнд баярлалаа. Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж, ЭКО бүтээгдэхүүн хийж буй үйлсэд нь  амжилт хүсье. Нэгэн сайхан уриалгаар яриагаа өндөрлөх үү?

СИЙЛЭНБӨӨР: .Маш их баярлалаа. Та бүгдийн ажилд мөн амжилт хүсье.
Монгол бүсгүйчүүд маань гадны химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монголынхоо ЭКО бүтээгдэхүүнээр гоо төрхөө хадгалан үлдэхийг уриалж байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here