Биоплас БАРАГШУН БРЭНД...
Биоплас БАРАГШУН БРЭНД...
Барагшун гэдэг нэрийг манай уншигчид андахгvй мэднэ. Бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээний нэг нь бидний хэрэглэж заншсан шингэн барагшун. Түүнчлэн тос, түрхлэг, үрлэн барагшуныг бид мэднэ. Тэгвэл эх орондоо та бидний эрүүл мэндэд нэн тустай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох Монгол Барагшун үйлдвэрлэж буй БИОПЛАС брэндийг онцолж байна.

 

Мөнх цаст өндөр уулын хадан хавцал, ан цав, агуй хонгилд бүрэлдэн бий болдог барагшун хэмээх эмийн тvvхий эдийг эртний Грек, Египет, Араб, Бирм, Тvвд, Энэтхэг, Монгол, Хятад, болон Оросууд эмчилгээ, амьдрал ахуйдаа эрт дээр үеэс өргөн хэрэглэж ирсэн түүхтэй юмсанж.

“Монгол шилажит биотехнологи” ХХК нь 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, гадаад худалдааны чиглэлээр болон цаашид үндэсний үйлдвэрлэлд түшиглэсэн экспорт хийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг байна.

bioplus brand
Биоплас БАРАГШУН БРЭНД…

Тус хамт олон барагшунтай ундаа, эмчилгээний барагшун, үе мөчний түрхлэг, гоо сайхны бүтээгдэхүүн гэсэн нэр төрлөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Хүний биед нэн тустай эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодынхоо хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахын сацуу ОХУ, БНХАУ, Солонгос зэрэг орнуудад борлуулах зорилт тавин ажиллаж буй. Энэ нь МОНГОЛ БАРАГШУН дэлхийн зах зээлд гарч, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний орон зайд танигдах том зорилт болоод байгаа аж.

Биоплас барагшун нь эрүүл ахуй, үйлдвэрлэлийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд Оюуны өмчийн газраас олгодог барааны тэмдэг, барагшун боловсруулах зохиогчийн эрх /патент/-тэй , Монгол улсад мөрдөж байгаа MNS:6578-2-2016 стандартаар боловсруулагдан хэрэглэгчдийн гарт хүрч буй юм. Түүнчлэн Монгол улсын Шинжлэх ухааны академи, Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж монгол хүний бие организмд тохирсон шингэн байдлаар барагшуныг боловсруулах технологийг нэвтрүүлээд байна.

Яагаад Биоплас барагшуныг хэрэглэх ётой вэ?

 

bioplus baragshun
Биоплас БАРАГШУН БРЭНД…

 

1. Биеийн эсэргүүцлийг сайжруулж, эрч хүч нэмэгдүүлж, залуучуулдаг. Өндөр эрдэслэг, шүлтлэг чанар нь хүний биеийн хүчиллэг орчныг саармагжуулах, PH-н харьцааг тогтворжуулах, арьс үсний бүтцийг сайжруулж үрчлээ тэнийлгэх зэрэг гайхалтай үр дүнтэй.

2. Тогтмол хэрэглэснээр бүх төрлийн өвчин эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх боломжтой.

3. Хүний биед ашигтай 40 орчим эрдэс бодис, фермент, амин хүчил зэрэг байдаг нь олон төрлийн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон

Биоплас барагшун хэрэглэхийн ач тус

bioplus mongol brand
Биоплас БАРАГШУН БРЭНД…

Эсэргүүцэл сайжруулж, эрч хүч нэмнэ

BioPlus барагшун нь бодисын солилцоог идэвхжүүлэх, фосфор, кальцийн хангамжийг сайжруулах, эд эсийн нөхөн сэргэлт ба төлжилтийг нэмэгдүүлж, дархлааг сайжруулах, залуужуулах, мэдрэлийн сувьдаанаас сэргийлэх, ясны бэртлийг төлжүүлэх, төрөл бүрийн үрэвсэлт өвчнийг үүсгэгч бичил биетнийг давамгайлах бактерийн эсрэг үйлчилгээтэй.
Биед ашигтай эрдэс бодис агуулдаг

BioPlus барагшуны найрлаганд Нүүрсустөрөгч, Хүчилтөрөгч, Азот, Цахиур, Хөнгөн цагаан, Кальци, Кали, Натри, Төмөр, Магни, Фосфор, Титан, Селен зэрэг хүний биед ашигтай 40 орчим эрдэс бодис, фермент, амин хүчил зэрэг байдаг нь олон төрлийн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон.
Увдис нь эцэс төгсгөлгүй

BioPus барагшун ясны бороололтыг 3 дахин богино хугацаанд, янз бүрийн гаралтай түлэнхийг Вишневскийн түрхлэгээс 2 дахин богино хугацаанд анагаадаг, стрессийн эсрэг, сонсгол, ой тогтоомж сайжруулах, Элэг, цөс, зүрх-судас, бөөрний эмгэг, хоол боловсруулах системийн үйл ажиллагааны доголдол, даралт тогтворжуулах гэх мэт 400 гаруй өвчин эмгэгийг анагаах, урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэдэг.

1 Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here