LHAMOUR БРЭНД
LHAMOUR БРЭНД
Дотоодынхоо хэрэглэгчдэд хэдийн танигдсан, ажил хэргээ амжилтаараа өнгөлж яваа олон Монгол брэндийг бид өмнөх дугаартаа танилцуулсан. Тэгвэл энэ удаад Олон улсад нэр хүндтэй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнийгээ Дэлхийн брэнд болох зорилготой Lhamour-ийг онцолж байна. Монгол түүхий эдээр хийсэн органик бүтээгдэхүүнийг дэлхийн олон сая хүмүүсийн гарт хүргэх зорилт тавин ажиллаж буй үүсгэн байгуулагч нь Natural Essentials ХХК-ын гүйцэтгэх захирал Д.Хулан хэмээх бүсгүй аж.
lhamour brand
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…

Эрүүл мэнд түүний хажуугаар гоо сайхан байх хэмээх ойлголт хүн бүрт бий. Гагцхүү чанартай, олон талт ашиг тустай бүтээгдэхүүн сонгох хэрэглэх нь та бидний сонголтоор хэмжигддэг. Органик түүхий эд ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бид холоос хайх хэрэггүй болжээ.

lhamour
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…

LHAMOUR брэндийн эхлэл
Ц.Хулан сэргээгдэх эрчим хүчний менежментээр Нью-Йоркод магистр хамгаалжээ. “Салхит” салхин станцад ажиллаж байгаад органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдсэн Lhamour брэндийг үндэслэжээ. Тус компани нь 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэр юм.
Монголдоо анх удаа байгалийн гаралтай цэвэр түүхий эдээр хийсэн, хаягдалгүй, 100 хувийн органик цэвэр бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндийн хувьд чанарын өндөр баталгаатай. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас эдгээр бүтээгдэхүүнүүддээ Органик бүтээгдэхүүн эко шошго хэрэглэх эрхийг авсан байна.

lhamour brand
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…
lhamour brand
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…
lhamour
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…

 

Олон улсын зах зээлд Монголын брэндийг таниулах нөөц боломж бидэнд бий. Хамгийн гол нь бүх зүйлийг зохих стандартын дагуу хийж гүйцэтгэх нь чухал аж. Хувь хүн эрүүл мэнд, гоо сайхнаа хайрлахын хэрээр байгаль дэлхийгээ өөриймсөг хайрлан хамгаалах хэрэгтэй. Энэ ч үүднээс Lhamour брэнд хаягдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлж, дахин ашигласан бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа нь сайшаалтай.

lhamour
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…
lhamour
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…

ВАННЫ БӨМБӨГТ олон төрлийн түүхий эдийг шингээсэн. Нэгдүгээрт жамц давс. Энэ нь биеийг маш сайн хоргүйжүүлж, ядаргаа тайлдаг давуу талтай. Дан давсанд ороход бие хуурайших тал байдаг учраас бид ванны бөмбөгийнхөө найрлагад тос оруулж өгсөн.
Тэгэхээр ваннанд орсны дараа арьс чийгшиж, зөөлөрдөг. Бараг тос түрхэх шаардлагагүй. Жамц давс, олив, чацарганы тостой гэсэн төрлүүдтэй. Оливын тостой нь харшилтай хүмүүст их сайн таардаг байна.

lhamour brand
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…
lhamour
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…

УРУУЛ ӨНГӨЛӨГЧ нь зөгийн лав, чацарганы тос, наргил модны тос гэсэн гурван төрөлтэй. Цэвэр тосоор хийдэг учраас тослог сайтай. Яг л Монголынхоо эрс тэс уур амьсгалд зориулан хийсэн бүтээгдэхүүн. Бусад уруул өнгөлөгч чийглэг уур амьсгалтай газар тохирдог ч манайд тийм ч таатай биш. Түр зуур чийгшил өгдөг ч уруул улам хатаагаад байдаг аж. Урт хугацааны турш чийгшил өгдөг давуу талтай бүтээгдэхүүн аж.

lhamour
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…

САВАНгийн хувьд тослогны бүтэц өндөр арьсанд чийгшил сайн өгдөг онцлогтой. Гурван сарын турш хатааж хийдэг учир хэрэглээ урттай юм. Нэг биеийн саванг ойролцоогоор гурван сар хэрэглэх боломжтой. Биеийн саван боловч нүүр угааж болохоос гадна үсийг ч угаах боломжтой.

lhamour
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…
lhamour
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…
lhamour
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…

 

Монголынхоо байгалийн цэвэр түүхий эдийг ашиглан чанартай, баталгаатай, хүний арьсанд тэжээл өгөх, өвөрмөц, шинэлэг гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, залуу сэтгэлгээтэй, цаашид дэлхийд танигдах монгол брэнд буй болгох зорилготой.

lhamour
Байгалиас урласан LHAMOUR БРЭНД…

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here