Арьсан эдлэл үйлдвэрлэлийн ТҮҮЧЭЭ МАРАЛ БРЭНД
Арьсан эдлэл үйлдвэрлэлийн ТҮҮЧЭЭ МАРАЛ БРЭНД
Эх орныхоо хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч тэдэнд тохирсон ЭКО бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхэлж буй МОНГОЛ БРЭНД-ийг олон нийтэд мэдээлдэг уламжлалтай. Тэгвэл энэ удаад дотоодын зах зээлд нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглэгчдэд хэдийн танигдсан МАРАЛ брэндийг онцолж байна.
maral
Арьсан эдлэл үйлдвэрлэлийн ТҮҮЧЭЭ МАРАЛ БРЭНД

БОССКЛУБ: Сайн байна уу? Урилга хүлээн авч Боссклубын уншигчидад мэдээлэл өгөх болсонд баярлалаа. Ярилцлагаа Марал брэндийн үйл ажиллагаа эхлэсэн цагаас эхлье?

Ц.ГАН-ЭРДЭНЭ: МАРАЛ дизайн ХХК-ны эхлэл 2015 оны дөрөвдүгээр сард тавигдсан түүхтэй. Гэр бүлийн хөдөлмөрөөс гараагаа эхэлж байсан бизнес маань өнөөдөр өргөжин тэлжээ. Арьс, арьсан эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааг амжилттай явуулж хэрэглэгчдийн танил үндэсний брэнд үйлдвэрлэгч болсондоо бид баяртай байдаг.

maral
Арьсан эдлэл үйлдвэрлэлийн ТҮҮЧЭЭ МАРАЛ БРЭНД

БОССКЛУБ: Арьсан эдлэл үйлдвэрлэлийн салбарт хөл тавих болсон шалтгаан тань юу байв?

Ц.ГАН-ЭРДЭНЭ: Миний хувьд 2007 оноос 2013 хүртэл БНСУ-ын MCM.DAKS.BEANPOLE хэмээх томоохон брэндийн цүнх, түрүүвч зэрэг арьс эдлэлийн эцсийн бүтээгдэхүүний гүйцэтгэгч үйлдвэрт ажиллаж байлаа. Ажиллах хугацаандаа олон зүйлийг сурч, туршилга хуримтлуусан гэж боддог. Гадны арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи арга барилыг эх орныхоо хөрсөнд буулгах санаа сэдэл тэндээс л төрсөн дөө.

maral brand
Арьсан эдлэл үйлдвэрлэлийн ТҮҮЧЭЭ МАРАЛ БРЭНД

БОССКЛУБ: Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд хэрхэн гар бие оролцож байна?

Ц.ГАН-ЭРДЭНЭ: Тиймээ. Марал брэнд бүтээгдэхүүнээ өөрийн нэрийн дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэхээс гадна Монголын томоохон компаниудтай хамтран ажиллаж, тэдний хүсэл зорилгод нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн Монголын жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогыг дэмжин нийгмийн хариуцлагыг ухамсарлан ажилладаг болно. Бид бүхэн Голомт банк, МУИС брэнд дэлгүүр, Нүүдэлчин групп ХХК, Ард даатгал ХХК, Эрдэнэт фүүдс ХХК гэсэн байгууллагуудтай хамтарч ажилладаг.

maral brand
Арьсан эдлэл үйлдвэрлэлийн ТҮҮЧЭЭ МАРАЛ БРЭНД

БОССКЛУБ: МАРАЛ брэндийн урладаг цүнх, түрийвч, дагалдах хэрэгслийн онцлог давуу шинжээс дурдвал?

Ц.ГАН-ЭРДЭНЭ: Манай бүтээгдэхүүний онцлог нь Монголдоо хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглан үйлдвэрийн бүхий л шатны дамжлагаар боловсруулалт хийн, чанар загварыг эрхэмлэн, 100 хувь үхрийн арьсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүний давуу тал нь орчин үеийн загварын шийдэл, өнгөний өргөн сонголтоороо ялгарах юм. Түүнчлэн нэг жилийн баталгаат картыг үйлчлүүлэгчиддээ олгодог. Ингэснээр эргэх холбоо үүсч засвар үйлчилгээ авах боломж ч бүрдэж байгаа юм.

 

 

maral
Арьсан эдлэл үйлдвэрлэлийн ТҮҮЧЭЭ МАРАЛ БРЭНД

БОССКЛУБ: Монгол дизайнерын ур ухаанаар бүтсэн МАРАЛ брэнд загварын ертөнцөд ямар орон зайг бүтээхийг эрмэлзэж байна ?

Ц.ГАН-ЭРДЭНЭ: Орон зай гэхээсээ илүүтэй. Одоогийн бүтээгдэхүүний загвар хийц, чанарыг улам сайжруулахад анхаарч байна. Түүнээс гадна бүс болон гоёлын гутал үйлдвэрлэх шинэ санааг ажил хэрэг болгон ажиллахаар төлөвлөөд байна.

 

maral
Арьсан эдлэл үйлдвэрлэлийн ТҮҮЧЭЭ МАРАЛ БРЭНД

БОССКЛУБ: Охид бүсгүйчүүдийн өдөр тутмын зайлшгүй хэрэглээ нь ЦҮНХ байдаг. Тэр дундаа эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзэх болж. Энэ тал дээр?

Ц.ГАН-ЭРДЭНЭ: Тиймээ эх орондоо үйдвэрлэсэн үндэсний бүтээгдэхүүн сонгох хэрэглэх сэтгэлгээ олон нийтэд бий болжээ. Энэ нь үйлдвэрлдэгч бидэнд улам ихийг хийж бүтээх, монгол брэндийг бий болгох хүсэл тэмүүлэл өгдөг юм шүү.

 

maral
Арьсан эдлэл үйлдвэрлэлийн ТҮҮЧЭЭ МАРАЛ БРЭНД

 

БОССКЛУБ: Олон улсын чанар стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж буй МАРАЛ брэнд цаашдын зорилгоо хэрхэн харж байна вэ?

Ц.ГАН-ЭРДЭНЭ: Бид өөрсдийн чадвар туршлага дээр тулгуурлан Монгол улсад дэлхийн брэндийн загвар чанартай дүйцхүйц эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүсэлтэй. Бодсон санасан бүхнээ ажил хэрэг болгон зогсолтгүй хөдөлмөрлөн зүтгэхэд бүтэхгүй зүйл үгүй гэсэн өөдрөг бодолтой явнадаа.

 

maral
Арьсан эдлэл үйлдвэрлэлийн ТҮҮЧЭЭ МАРАЛ БРЭНД

БОССКЛУБ: Дотооддоо үйлдвэрлэж, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд түүчээлэн явж буй та бүхэнд амжилт хүсье. Ярилцлагаа нэгэн сайхан уриалгаар өндөрлөх үү?

Ц.ГАН-ЭРДЭНЭ: Марал брэндийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэхийг зорьж, баялаг бүтээгчдийг онцолж буй танай хамт олонд талархаж байна. Ажил хийвэл ам тосдоно хэмээн монголчууд ярьдаг. Тиймээс хүн бүр дор дороо хөдөлмөрлөн, хийж бүтээхийн оргилуун хүсэл тэмүүлэлтэй байхыг уриалъя даа.

maral
Арьсан эдлэл үйлдвэрлэлийн ТҮҮЧЭЭ МАРАЛ БРЭНД
maral
Арьсан эдлэл үйлдвэрлэлийн ТҮҮЧЭЭ МАРАЛ БРЭНД

 

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here