МОНГОЛ БРЭНД: ясыг тэжээх монгол кальци
МОНГОЛ БРЭНД: ясыг тэжээх монгол кальци
Монгол орны адуун сүрэг нь атар онгон нутаг бэлчээрт идээшилж, цэвэр агаараар амьсгалж, өвсний сайныг идэж, усны тунгалагийг уудаг учир мах, сүү нь хүний биед эм болох увидастай аж. Эхийн сүү нь гүүний саамтай найрлагын хувьд хамгийн ойр байдагтай адил адууны яс хүний ястай ижил төстэй бүтэцтэй юм байна. Монгол адуунаас хүний бие мах бодид нэн тустай МОНГОЛ КАЛЬЦИ хэмээх зүйлийг гарган авч эх орондоо үйлдвэрлэл эрхэлж буй. Энэ удаагийн МОНГОЛ БРЭНД-ээр Адуу брэндийн кальцийг онцолж байна.
Адуу нь салаа туурайтаны өвчилдөг “үхрийн галзуу’’, ‘’шүлхий” зэрэг өвчнөөр өвчилдөггүй эрүүл амьтан юм.
Адууны яс нь бусад мал амьтаны ясыг бодвол хүнд хэрэгцээтэй олон төрлийн органик бодисууд, уураг, коллаген, өсөлтийн гормон, микроэлементүүд болон эрдэс бодисуудаар нэн баялаг, шим тэжээл сайтай аж.
aduu brand
МОНГОЛ БРЭНД: ясыг тэжээх монгол кальци

Адуу нь хүнээс жингээрээ 3-4 дахин илүү боловч кальцийн хэрэглээгээрээ хүнээс 30 дахин илүү амьтан учир адууны ясны кальцийн ясыг төлжүүлэх чадвар асар өндөр байдаг. Энэхүү кальцийн бэлдмэлийг хүнстэй ижил бүтэц, найрлагатайгаар хийсэн тул шингэц сайтай, удаан хугацаанд хэрэглэхэд ямар нэгэн сөрөг, нөлөө үзүүлдэггүй онцлогтой юм байна.

АДУУ калцийн бэлдмэлийг Улсын Мэргэжлийн Хяналтын Нэгдсэн Төв Лаборатор, БНСУ-ын Хүнс Эмийн Хяналтын Газарт шинжлүүлж биологийн болон химийн бохирдолгүй болохыг баталгаажуулсан нь Дэлхийн стандарт нормыг хангасан бүтээгдэхүүн болохыг илтгэх аж.

kaltsi
МОНГОЛ БРЭНД: ясыг тэжээх монгол кальци
Импортын кальцийн бүтээгдэхүүнд ихэвчлэн эрдэсийн гаралтай хямд үнэтэй нүүрс хүчлийн кальци (шохойн кальци), элдэв далайн амьтаны дун, хясаа, хуягаар хийсэн кальци (нүүрс хүчлийн кальцийн зарим талст бүтэц) болон нийлэг аргаар гарган авсан органик хүчлийн кальцийн давс, жишээ нь нимбэгний болон глуконат кальци зэрэг нь хүнд өөрт нь байдаггүй гадны биет болдог учир хүний ясанд шингэх хэмжээ бага, боловсрохдоо удаан, хий ялгаруулах, ходоодны хүчлийг саармагжуулж, галыг нь бууруулах, судасны хананд үлдэж цусны даралтыг ихсгэх, зүрх судасны өвчин үүсгэх шалтгаан болдог.

Мөн эдгээр кальцийн бэлдмэлийн хувьд өдөрт ердөө 1 ширхэгийг хэрэглэх тун хэмжээтэй байдаг нь зөвхөн эрдэсийн гаралтай кальци бараг дангаараа шахуу байдагтай холбоотой.

Үүнээс гадна бяцхан хүүхдүүддээ зориулан жимстэй кальцийн бүтээгдэхүүн гаргадаг байна. Энэ нь элдэв янзын чихэр ундааны оронд хүүхдийнхээ өсөлт дэмжих, яс шүд бэхжүүлэгч иогурт гүзээлзгэнэтэй КАЛЬЦИ юм.

 

Тус хамт олон дээр дурьдсан сул талуудыг шийдвэрлэх зорилго тавьж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулагын стандартын дагуу ясны эдийн нягт, сийрэгжилт, хүүхдийн өсөлтийг орчин үеийн рентген оношлогооны багаж төхөөрөмжөөр тогтоож, шаардлагатай дохиолдолд АДУУ брэндийн яс төлжүүлэгч бэлдмэлийг хэрэглэхийг санал болгож эдгэрэлтийн явцыг тогтмол хянадаг юм.

kaltsi aduu
МОНГОЛ БРЭНД: ясыг тэжээх монгол кальци
БНСУ-ын эрдэмтэдтэй хамтарч туршилтын хулгануудын өндгөвчийг авч зохиомлоор цэвэршилт үүсгэн адууны ясаар хийсэн кальцаар тэжээхэд ясны сийрэгжилт нь хурдан буурч байгааг харьцуулсан туршилтаар нотолсон байна.

Монгол адууны яснаас гаргаж авсан кальцийн гадаад дотоодод хийсэн судалгаагаа, өнгөрсөн хугацаанд олон мянган хүн хэрэглэж, тэдгээрийн 90 гаруй хувь нь богино хугацаанд өндөр үр нөлөө өгч байгаагаас харахад хүний биенд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй, шингэц сайтай биологийн кальци болох нь амьдрал дээр бүрэн нотлогдсон юм.

aduu brand kaltsi
МОНГОЛ БРЭНД: ясыг тэжээх монгол кальци

Адууны ясны кальцийн бэлдмэлийг нягтаа алдсан болон сийрэгжсэн ясанд сайн шингэж, нягтыг нь хурдан нэмэгдүүлэх, бөх бат чанарыг нь сайжруулах зорилгоор орчин үеийн эрүүл мэндийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэн, ясны зөөлөн эдийг бүрдүүлэгч глюкозамин, коллаген, шаардлагатай амин дэмүүд (витаминууд С, D3, К, фолийн хүчил, болон эрдэс бодисуудаар (зэс, цайр, манган,бор) баяжуулж өгсөн юм.

mongol kaltsi
МОНГОЛ БРЭНД: ясыг тэжээх монгол кальци
Ясны нягт буурах, сийрэгжих, үе мөчний өвчний явцад хүний ясанд байдаг кальци, магни, коллаген, өсөлтийн гормонууд, микро болон макро элементүүдээ цогцоороо алдагддаг юм. Өөрөөр хэлбэл эд, эсээ алдаж нягт нь буурч, сийрэгжсэн яс нь ӨЛСГӨЛӨН ЯС болдог.

Иймд  эдгээр алдагдсан олон бодисуудыг байгалийн гаралтай, хүний ясанд амархан шингэдэг биологийн гаралтай кальци болон түүнийг аль болохоор хурдан, ихээр шингэхэд шаардагддаг уураг,амин дэм, эрдэс бодисууд, микроэлементээр цогцоор нь хангаж өгөх зорилго тавьж энэ биологийн нэмэлт бэлдмэл “ Ясны тэжээл”- ийг үйлдвэрлэжээ. Эх орныхоо хэрэглэгчдийн эрүүл мэндийн манаанд зогсож, монгол брэндийг бий болгож буй бүтээлч хамт олонд талархал дэвшүүлье.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here