MR-brand-01
Монголын үхэр, сарлагийн арьсан бүтээгдэхүүн 'MR' брэнд

Монголчууд эрт дээр үеэсээ дэлхийн бусад аль ч улс үндэстнээс илүүтэй арьсан хэрэглээтэй ард түмэн байсан. Энэ аугаа үнэ цэнэ, ахуй соёл, ур ухааныг өв уламжлан олон зууны тэртээгээс өртөөлөн тээж орчин цагийн хүмүүсийн хэрэглээнд “MR” брэнд ойртууллаа.

19-р зууны үйлдвэржилтийн эрин үеийн нөлөөгөөр Баруун Европт буюу Өрнөдийн орнуудад арьс боловсруулах технологи илүүтэй хөгжиж нутагшсан хэдий боловч арьсыг боловсруулан хэрэглэх үндсэн ноу-хау нь Төв Азийн нүүдэлчдийн ахуй амьдралд хадгалагдан үлдсэн байсан юм.

“MR” брэнд нүүдэлчдийн эрүүл, натурал арьсны үнэт чанар, ноа-хауг хадгалах бодлого баримталдаг. Тиймээс арьс боловсруулах технологийн хэтийдсэн хөгжлийн сөрөг үр дүнд үнэт шинж чанараа алдсан арьсан бүтээгдэхүүнийг хүмүүсийн хэрэглээ болгохыг дэмждэггүй.

“MR” брэндийн бүтээгдэхүүнүүдийг арьсан урлалтай амьдралаа холбосон жинхэнэ мастерууд ур ухаан, сэтгэлээ шингээн бүтээдэг.

“MR” брэндийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн аваарай.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here