Монголчуудын сэтгэлд мөнхөрсөн Туркийн "ОД" Бурак Озчивит

       Цэнхэр дэлгэцийн өмнө өөрийн дүр төрхөөр Монголын охид бүсгүйчүүдийн сэтгэлийг булаагаад буй эрхэм бол Туркийн залуу жүжигчин Бурак Озчивит. Түүнийг “Аугаа зуун”, “Мөнхийн хайр” хэмээх бүтээлүүдээр нь Монголын үзэгчид илүү сайн мэдэх биз ээ. Ингээд царайлаг залуугийн гэр бүл, хайр дурлалын ертөнцийг хамтдаа нээцгээе.

Бурак Озчивит нь 1984 оны арван хоёрдугаар сарын 24-нд төрсөн бөгөөд түүний хүүхэд ахуй үеийнх нь намтар тийм ч сайхан биш хэмээн хэвлэлд бичигдсэн байдаг.

Буракын эцэг, эх жижиг дунд бизнес эрхэлдэг байсан бөгөөд аав нь жижиг хэмжээний “kebab” кафетай байсан нь орон нутгийнхан болоод жуулчдын хамгийн ихээр зорин очдог газар байжээ. Ээж, аав хоёр хүүгээ гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлэхийг хүлээж байсан боловч бүтээгүй ажээ. Бурак бага насандаа “ОД” болох хүсэлтэй байсан нь өнөөдрийн амжилтын эхлэл байж болох юм.

Тэрээр Истанбул хотын Мармарагийн их сургуульд Кино, гэрэл зургийн ангид элсэн оржээ. Бурак Озчивитийн жүжигчин болох эхлэл нь загварын ертөнцөд хөл тавьснаар онтой учран золгов.

Өндөр, царайлаг, зорилготой залуу загвар өмсөгчөөр ажиллаж байсан бөгөөд ирээдүйд тэр жинхэнэ од болж чадна гэдэгтээ үргэлж итгэлтэй байсан гэнэ.

Ингэж явсаар 2006 он хүртэл Туркийн хамгийн эрэлттэй эрэгтэй загвар өмсөгч болсноор зогсохгүй “Дэлхийн шилдэг эрэгтэй модель” тэмцээнд удаалжээ.

Буракын хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл нь “Минус 18” хэмээх кино байв. Үүнийхээ дараагаар “Халдвартай”, “Гэр бүлийн байшин”, “Хуурамч” гэх зэрэг олон уран бүтээлд тогложээ.

Османы удирдагчийн тухай өгүүлэх “Аугаа зуун”, “Хайр чамтай адил” мелодрам, “Мөнхийн хайр” хэмээх уран бүтээлүүд нь түүнд ТОМ АМЖИЛТ авчирсан гэдэг. Бурак Озчивит нь Жүжигчин Факрие Эвджентэй 2017 хайрын хурим аа ёслол төгөлдөр хийжээ. Хосууд хайр дурлалын баталгаа болсон хөөрхөн хүүтэй юмсанжээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here