Монголдоо анхдагч Матт уруулын будаг Wolarsen
Монголдоо анхдагч Матт уруулын будаг Wolarsen

Хүрэлхүүгийн Намуун хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн, дээшээ оргил өөд илүү өндөрт нисэхээр газраас хэдийнээ хөндийрчээ. Хүүхэд ахуй наснаас нь хойш өдийг хүртэл хүмүүс түүнийг Намуун гэх нэрээр нь бус, жүжигчин Хүрлээгийн охин гэдгээр нь цоллон дуудсаар иржээ. Мэдээж хийж бүтээсэн зүйл арвин, түүгээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэр алдартай жүжигчин хүний охин болохоор тэр буй за. Саяхныг хүртэл Хүрэлээгийн охин гэж дуудуулж ирсэн бол одоо өөрийн жинхэнэ нэрээр дуудуулах гавьяаг байгуулаад буйг бид мэднэ.

hvrelhvvgiin namuun
Хүрэлхүүгийн Намуун

Энэ бол өөрийн нэрийн брэндийн матт уруулын будаг WOLARSEN гаргаснаар Монголдоо анхдагч болсон гавьяа юм. Тэрбээр санхүүгийн мэргэжилтэй ч аавынхаа авьяасыг өвлөн хэд хэдэн уран бүтээлд туслах дүр бүтээсэн. Намуун энэхүү брендийг гурван жилийн өмнөөс санаачилж жилийн өмнөөс ажил хэрэг болгожээ.
Х.Намуун брендийнхээ талаар “Яагаад бид өөрсдөө гоо сайхны бүтээгдэхүүн хийж болохгүй гэж. Чадна гэсэн хүсэл эрмэлзлээр энэхүү Монгол брендийг гаргаж байна. Ээжийнхээ нүүр будаж байгааг би багадаа нүд салгалгүй хардаг байлаа. Үүнээс ч шалтгаалав уу би нүүрээ их эрт будаж эхэлсэн. Одоо бодох нь ээ будган дээр бүтээлч сэтгэлгээгээ ажиллуулдаг байсан. Энэ сонирхол хоббигоо хожуу ухаарсан” хэмээжээ. Хүсэл мөрөөдөл хүнийг юунд ч хүргэж болдог гэдгийг Х.Намууны энэ амжилт бэлхнээ харуулах шиг.

wolarsen
Монголдоо анхдагч Матт уруулын будаг Wolarsen
wolarsen uruuliin budag
Монголдоо анхдагч Матт уруулын будаг Wolarsen
wolarsen matt
Монголдоо анхдагч Матт уруулын будаг Wolarsen
wolarsen
Монголдоо анхдагч Матт уруулын будаг Wolarsen
wolarsen
Монголдоо анхдагч Матт уруулын будаг Wolarsen

Эх сурвалж UBS.MN

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here