altangerel
"MONGOLIAN BOOSTERS TEAM"-ийн гишүүн “Нэткапитал санхүүгийн корпораци"-ийн ТУЗ-ын гишүүн, МЕТРОПЛАСТ ХХК-ны захирал Д.Алтангэрэл

“MONGOLIAN BOOSTERS TEAM”-ийн гишүүн “Нэткапитал санхүүгийн корпораци”-ийн ТУЗ-ын гишүүн, МЕТРОПЛАСТ ХХК-ийн захирал Д.Алтангэрэл

Жижиг дунд үйлдвэрлэл хөгжлийн гарц мөн үү…

Монгол улс өнөөдөр өөрсдөө үйлдвэрлэгч орон байж хөгжих болно. тэгвэл үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэд хэдэн гарц байна. Үүнд:

1. Кластер зохион байгуулалтад ижил төсөөтэй компаниуд орох. Кластераар ЖДҮ–ийг хөгжүүлдэг сонгодог хувилбар нь Япон. Ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд хамтран нэгдэх явдал юм. Тухайлбал, газар тариалан, мал аж ахуйн байгууллага, хувь хүмүүс нэгдэх ба борлуулалт, санхүүжилт, маркетинг, тоног төхөөрөмж зэргүүдээ хамтран шийдэж тус тусдаа үйлдвэрлэл явуулах биш нэгдсэн бүтээгдэхүүнээрээ брэнд бий болгон экспортод гаргах.

2. Бизнесээ амжилттай явуулж, ирээдүйд гэнэтийн эрсдэлээс сэргийлэхийн тулд бизнес төлөвлөгөө боловсруулах нь маш чухал.

3. Дээр нь техник технологийн дэвшилд байнга суралцаж, үүнийгээ өөрийн бизнестээ нэвтрүүлэх нь чухал. Үүний сацуу цагийн төлөвлөлтийг нарийн хийж түүнийгээ ягштал мөрддөг хүмүүс ажилтанд хүрэхэд тун ойрхон байдаг.

4. Монгол улсад хөл дээрээ босох гээд босч чадахгүй байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг /ЖДҮ/ төрийн бодлогоор дэмжих, зохицуулалт чухал.

Санхүүжилтаар хөгжүүлэх гарц

1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө

2. Засгийн газрын бонд

3. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө

4. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө

5. Орон нутгийг хөгжүүлэх тусгай сангийн хөрөнгө

6. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө

7. Инновацийг дэмжих сангийн хөрөнгө

8. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө

9. Олон улсын болон хандивлагч орнуудын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт

Төрийн бодлогоор хөгжүүлэх

1. 1.Хууль, эрх зүйн орчныг сайжруулах

2. Кластераар хөгжүүлэх

3.Судалгаа боловсруулалт болон инновацийг хөгжүүлэх

4. Жижиг, дунд үйлдвэрийг чадавхижуулах;

5. Зах зээлийг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here