Mily
Маяли, Лиам нар хайрын романсдаа ЦЭГ тавив

2018 оны 12 сард Маяли, Лиам нар хуримлаж байсан юм. Тэгвэл дэлхийн шоубизнесийн ертөнцийн хамгийн царайлаг, дур булаам хосуудын нэг ийнхүү 2 тийш болж байгаа талаар мэдээллийг дуучин Маялигийн төлөөлөгч өгөөд байна. Ингэснээр гэрлээд жил ч болоогүй байхдаа тэдний хамтын амьдрал хүнд байдалд орж, салалт сарнилтдаа хүрчээ.

Тэдний салах болсон шалтгаан гэвэл хэн хэн нь өөрсдийнхөө карьерт анхаарлаа хандуулж, уран бүтээлээ хөөхөд маш их цаг зав шаардагдсантай холбоотой гэнэ. Ялангуяа Маялигийн хувьд шинэ цомгийн ажил, Лиам Хемсвөрф шинэ киноны зураг авалт гээд хамт байхаасаа, байхгүй нь илүү байдаг болсон нь тэднийг хөндийрүүлсэн байна. Ямартай ч, Лиам Хемсвөрф өөрийн эхнэр Маяли Сайрусд хамгийн сайн сайхныг, мөн эрүүл энх байхыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Тэднийг салах тухай сэжиг таамаг газар авахад хамгийн нөлөөлсөн зүйл нь сүүлийн үед Маяли олны өмнө ил гарахдаа хуримын бөгжгүй хэд хэдэн удаа харагджээ.

Энэ жил 29 настай Лиам, 26 настай Маяли Сайрус нарын хурим ойр дотнын цөөн хүмүүсийн хүрээнд маш нууцлаг боловч, гоёмсог болж байсан юм. Маялигийн ойрын нэгэн эх сурвалжийн ярьснаар түүний дуучны карьер гэрлэлтийн дараа зогсонги байдалд орсон, өөрийнхөө “дотор байдаг хүн”-ээ сонсож чадахаа байсан зэрэг нь Маялид хүнд цохилт болсон төдийгүй, түүнийг ийнхүү зоримог алхам хийхэд хүргэжээ.

эх сурвалж: https://www.facebook.com/Und3r3stimat3d

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here