kourtney-kardashians
Үзэсгэлэнт Коуртни Кардашиян 40 хүрсэн ч үзэсгэлэнтэй

Үзэсгэлэнт Кардашияны эгч дүүсийн хамгийн том нь болох Коуртни 40 нас хүрлээ. Гурван ч хүүхэдтэй, өрх толгойлсон эх болох Коуртни нь 40 насандаа эмэгтэй хүн улам л цэмбийдэг болохыг өөрөөрөө үлгэрлэж буй.

Коуртни Кардашиян нь дүү нараасаа дутахгүй залуухан харагддаг бөгөөд сошиал сувгууд дээрх нэр хүнд, дагагчдын хүрээллээ ашиглан маш амжилттай энтрепренер болж чадсан.

Анх Keeping Up with the Kardashians телевизийн реалити шоунаас эхэлсэн түүний карьер “Kourtney and Khloe Take Miami”, “Kourtney and Kim Take New York” зэрэг spin-off буюу тусдаа салбарлан гарсан шоунуудаар дамжин улам л өргөжсөн юм. Өдгөө Коуртни, Ким, Клой нар нь загварын болон худалдааны салбарт сүрчиг, бэлэн хувцас зэрэг чиглэлээр амжилттай ажиллаж байна.

1979 оны 4 дүгээр сарын 18-нд Лос Анжелес хотноо мэндэлсэн Коуртни Кардашиян нь Меримонтын ахлах сургууль, Аризонагийн их сургуулийг театр урлагийн чиглэлээр дүүргэсэн юм.

5.1 фут буюу 155 см өндөртэй Коуртни нь эгч дүүсийнхээ хамгийн нуруу намтай нь билээ. Тэрбээр 2006-2015 онд Скотт Дисиктэй ханилж байхдаа гурван ч хүүхэдтэй болсон байдаг.

эх сурвалж: Жаргалсайхан

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here