Ким Кардашьян нарны шилний шинэ коллекц гаргав

Энэ онд реалити шоуны супер од Ким Кардашьян дизайнер Каролина Лемкетэй хамтран нарны шилний цуглуулга гаргах болсноо зарласан билээ.

Харин одоо Кимийн “Инстаграм” хуудсанд хамтарсан цуглуулгын анхны сурталчилгааны зургууд нийтлэгджээ.

Сурталчилгааны зургууд дээр Кардашьян болон түүнтэй ижил үс засалт, нүүр будалт хийсэн хэд, хэдэн бүсгүйчүүд шинэ загварын нарны шил зүүсэн харагдана.

Өнгөт линзтэй том хэмжээтэй спорт маягийн нарны шил нь сүүлд тренд болоод буй дугуйчны стилийг санагдуулах болно.

Цуглуулгад нийт 6 төрлийн нарны шил багтсан бөгөөд загварууд тус бүрдээ $100-аас бага үнээр үнэлэгдэх юм.

эх сурвалж: buro247

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here