Реалити шоуны гол од, ажил хэрэгч бүсгүй Ким Кардашьян-Уэст өөрийн гоо сайхны брэндийнхээ хүчээр ам.долларын тэрбумтан болжээ.
Дуулиант бүсгүй “KKW Beauty” компанийнхаа 20 хувийг Франц-Америкийн хамтарсан гоо сайхны бүтээгдэхүүний аварга корпорац “Coty”-д 200 сая ам.доллараар арилжсан байна. Түүний компанийн зах зээлийн үнэлгээг нэг тэрбум гэж “Coty” үзэж байгаа бололтой.
Мөн “Coty-тай урт хугацаанд хамтран ажилласнаар олон шинэ сонирхолтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд борлуулах боломжтой боллоо” гэж Ким хатагтай өгүүлжээ.