keanu-reeves
Нэрт жүжигчин Киану Рийвз

Олны танил одод, алдартнууд тэр дундаа бэл бэнчинтэй эрчүүдийн дунд бичигдээгүй хууль тогтсон. Энэ бол өөрөөс олон дүү, үе мултарсан үзэсгэлэнт охид/эмэгтэйчүүдтэй болзох, дараагаар нь хуримлах.

Гэхдээ энэ харилцаа удаан үргэлжлэх нь цөөн. Тэгвэл энэхүү трендийн эсрэг алхам хийсэн жүжигчин Киану Рийвзийг “жинхэнэ эр хүн”, “мундаг залуу” хэмээн шагшрах явдал цахим орчинд хүчээ аваад байна.

Уул нь энэ бол нэг их хүн гайхаад, шагшраад байхаар зүйл биш юм. Тэгээд ч Кианугийн болзож буй эмэгтэй нь Кианугаас 9 насаар дүү буюу 46 настай гэнэ. Энэ жил 55 настай Киану өөрөөсөө хэт олон дүү биш, энгийн л эмэгтэйтэй болзож байгаа нь ийнхүү шуугиан тарьж байна гэдэг нь нийгэм өөр зүйлд дасал болсны шинж байж мэднэ.

Ер нь Холливудынхны хувьд олон насаар дүү бүсгүйчүүдтэй болздог уламжлал үеэс үед хадгалагдсаар ирсэн байдаг. Тухайлбал Деннис Күэйд 65 настай хэдий ч, 26 настай бүсгүйтэй сүй тавьсан. Майкл Дуглас нь эхнэр Катерин Зита Жонсоос 25 насаар ах.

Алек Болдуйн Хилариа Болдуйнаас 26 насны зөрүүтэй. Дэвид Фистер нь сүйт бүсгүй Катерин Макфийгээс 34 насаар ах. За тэгээд Холливудын “мөнхийн ханхүү” гэгддэг Леонардо Ди Каприо нь зөвхөн залуухан Виктория Секретийн супер моделиудтай үерхсээр ирснийг бүгд мэднэ.

Jagaa Damdin

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here