rsz_kylie-jenner-skin_care
Кайли Женнер "арьс арчилгаа"-нд хувьсал хийхэд бэлэн

Алдарт Кардашианы гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер (Kylie Jenner) инстаграм хуудасны хамгийн их дагагчтай хүмүүсийн тоонд ордог.

Америкдаа төдийгүй дэлхий дахинаа нэр алдраа түгээгээд Кайли Же

ннер өсвөр насандаа илүү нэр алдартай болсон байдаг. Кайли Кристен Женнер (Kylie Kristen Jenner) 1997 оны 10-р сарын 10-ний өдөр Брюс Женнер, Крис Женнер нарын отгон охин болон мэндэлжээ. Түүний эгч нар бол алдарт Ким Кардашьян, Хлое Кардашьян, Кендалл Женнер нар гэдгийг та бүхэн мэдэх байх.

Үзэсгэлэнт бүсгүй маань “Kylie Cosmetics” брэндийн үүсгэн байгуулагч, залуу тэрбумтан Кайли Женнер Kylie Skin хэмээх арьс арчилгааны брэнд танилцууллаа.

Тэрээр шинэ брэнддээ зориулсан сурталчилгаа цацаж, албан ёсны веб хуудсыг ашиглалтад оруулаад байна. Брэндийн анхны сурталчилгаанд түүний ээж Крис Женнер болон түүний охин Сторми Вебстер нар оролцжээ.

Түүний анхны цуврал бүтээгдэхүүнд нүүрний саван, самрын найрлагатай гуужуулагч, ванилийн сүүний найрлагатай тоник, С амин дэмтэй серум, зовхины тос зэрэг байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд багтжээ.

 

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here