Urban-brand-mongolia-jeans
Их хотын залуусын хэмнэлд нийцэх "УРБАН ЖИЙНС"

Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж, Монгол оронд жийнсэн хувцасны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан тус компанийг энэ удаад онцолж байна.

Энэ бол их хотын цоглог залууст боломжийн үнээр загварлаг хувцаслахыг санал болгосон УРБАН хэмээх брэнд юм. Хүлээн авна уу…

2009 онд орон сууцны барилгын подвальд гуравхан хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдсан тус компани өдрөөс өдөрт үйл ажиллагааныхаа хүрээг тэлж өдгөө 30 гаруй төрлийн 100 гаруй загварын хувцас хийж, “Урбан жийнс” хэмээх монгол брэндийг хэдийнэ бий болгоод байна.

Монгол үндэстний хувцас дээлийг өмнө нь зөвхөн торго, даавуугаар хийдэг байсан бөгөөд жийнсээр дээл хийсэн анхны тохиолдол энэ юм.

“Урбан жийнс” компани монголын үндэсний уламжлалт хувцас дээл, монгол цамц болон орчин үеийн дизайн, өвөрмөц шийдэл бүхий үндэсний загвартай тансаг жийнсэн хувцаснуудыг үйлдвэрлэн зах зээлд гаргасан нь хэрэглэгчдийн таашаалыг хүлээж байна. Жийнсэн материалаар хийсэн хувцас эдэлгээ даах чадвар сайтайн зэрэгцээ хуучрах тусмаа улам гоё харагддаг.

“Урбан жийнс”-ний “Хүрээ” коллекци, өдөр тутмын хувцасны “Confidence in blue”, сонгодог болон тансаг стилийн “Цасан будраа” загварууд Монголын загварын хамгийн том наадам “Гоёл”-ын 2015 оны шилдэг загварын шагналыг хүртсэн юм.

~Их хотын залуусын хэмнэлд нийцэх “УРБАН ЖИЙНС”~

Сонгодог хувцас гэхээр олон нийт ихэвчлэн пиджак, костьюм, цув, пальтогоор төсөөлдөг. Тэдгээр нь голдуу нимгэн даавуу, силк, драпан материалтай байдаг. Тэгвэл “Денимон” компаний загвар зохион бүтээгчид жинсээр сонгодог пиджак, костюм хийснээрээ шинэлэг стилийг бүрдүүлж өгчээ.

Urban_jeans_mongolia
“URBAN JEANS”

Мода спираль буюу дахин эргэх ороомог маягаар хөгждөг гэдэг. “Урбан жийнс” яг одоо мода болоод байгаа 70, 80-аад оны буусан мөртэй стилийг загвартаа оруулж ирсэн нь ихээхэн онцлог болжээ. Дээр дурдсан “Цасан будраа” загвар нь 20-р зууны 80, 90-ээд оны том мөртэй сул хэлхгэр пальтонууд, гадуур хувцасны коллекц бөгөөд деним бүтээгдэхүүний өнгө цайралтын шинэ технологийг туршин нэвтрүүлж, уламжлалт хэвшмэл цайралтын технологийг шинэ түвшинд харуулснаараа онцлогтой юм байна.

Ийнхүү цагаан, цэнхэр өнгөний хослолоороо цас бударсан өвлийг санагдуулахыг хичээсэн хэмээн “Урбан жийнс”-ний ахлах загвар зохион бүтээч Б.Нямсүрэн ярьж байлаа. Харин “Confidence in blue” классик стилийн загвар нь ажил хэрэгч залуусын жинсэн хослол юм.

Мөн Б.Нямсүрэн цааш ярихдаа, “Бид Монголынхоо хувцас загварын ертөнцөд өөрсдийн чадах хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаа. “Денимон” компанийн “Urban jeans” брэнд монголчуудаа хувцаслах соёлд байлдан дагуулах загвар гаргахын төлөө хичээн ажиллаж байна. Энэ чиглэлээр улирал тутамдаа өөрсдийн шинэ коллекцоо танилцуулж, трэнд болгох, загварын чиг хандлагыг тодорхойлдог болох зорилго тавьсан” гэлээ.

~Их хотын залуусын хэмнэлд нийцэх “УРБАН ЖИЙНС”~

Монголд жинсэн материал хийдэг үйлдвэр байхгүй учраас тэд Солонгос, Хятадаас материалаа татан авдаг гэнэ. Жийнсний түүхий эд болох деним нь нэлээд хар бараан өнгөтэй байдаг. Түүнийгээ боловсруулан хэрэглэгчдийн нийтлэг сонголт болох 3-4 өнгийг гарган авдаг ажээ.

Арай цайвар, бүүр цайвар, цагаан, цагаан цэнхэр, цав цагаан гэх мэт өнгөтэй жийнсэн хувцаснууд тэдний үйлдвэрээс урсан гардаг юм билээ. Мөн үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь монгол хүний физиологийн онцлогт тохирсон “U” суулттай жинсэн өмднүүд юм.

Мөн европ размерүүдийн уртыг монгол хүний өндөрийн хэмжээнд тохируулан гурван янзаар хийдэг гэнэ.

Байгуулагдаснаас тавхан жилийн дараа буюу 2014 онд “Денимон” компани Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Шилдэг брэнд үйлдвэрлэгч” өргөмжлөлийг хүртжээ.

2015 онд “Гоёл” наадмаас “Шилдэг загвар”-ын шагнал хүртэж Монгол Улсын Ерөнхий сайд үйлдвэрт нь зочлон үйл ажиллагаатай нь танилцжээ. Харин өнгөрсөн жил тэднийх шинэ технологи оруулж ирснээр Монгол улс жийнсний угаалга цайруулалтын дэлхийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн 32 дахь орон болсон юм.

“URBAN JEANS” BRAND

Хүмүүс нэг хэсэг жинс өмсөхөө болиод классик хэв маягийн хувцас сонирхож байсан бол сүүлийн үед эргээд трэнд болох хандлагатай байна. Ялангуяа “Urban jeans”-ийн загварыг залуус их сонирхох болжээ. Монголдоо жинсний загварын шинэ чиг хандлагыг тодорхойлж байгаа тус компани брэндийнхээ түвшинд хөгжиж нэр төрлөө олшруулсаар байна.

Денимон ХХК нь 2009 оны 5 дугаар сард байгууллагдсан бөгөөд Монгол оронд жийнсэн хувцасны үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын үүднээс Деним Монгол хэмээх нэрний хоршил болох “ДЕНИМОН” нэртэй компанийг гуравхан хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлснээр Монгол улсад жийнсэн хувцасны үйлдвэрлэл бий болгох эхлэл тавигдсан юм.

Одоо тэд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, бүтээгдэхүүнээ дэлхийн стандартад хүргэх зорилго тавин ажиллаж байна. Тэд одоо өмд, хүрэм , малгай, ороолт, цув, цамц, ажлын хувцас, цүнх зэргийг байнга үйлдвэрлэж, мөн загвар зохион бүтээгчдийн товчоо нь гадаад дотоодын онцгой захиалгуудыг хүлээн авч байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here