Италийн "INCANTO" брэндийн албан ёсны нүүр царайгаар Топ Э.Одгэрэл

Топ модель Э.Одгэрэл Италийн “INCANTO” брэндийн албан ёсны нүүр царай болжээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, өөртөө итгэх итгэл, дур булаам байдлыг улам нэмэгдүүлэх зорилготой “INCANTO” брэнд нь Топ модель, үзэсгэлэнт Э.Одгэрэл-тэй хамтарсан зураг авалтын нэгдүгээр хэсгийг толилууллаа.

Зураг авалт нь нисэх онгоцонд явагдсан байна. Бүсгүй хүн амьдралын аяллыг хайрт гэр бүл, дотнын найз нөхөдтэйгөө туулдгийн адил сайхан дотуур хувцас мөн эмэгтэй хүний амьдралын нэг салшгүй холбоо билээ.

Хамгийн өндөрлөгт хүрсэн бүсгүй хүн өөрийгөө хайрлах гол зарчмыг мэдээд зогсохгүй торгомсог мэдрэмж, тансаг хийцээр өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдгийг мэддэг билээ.

Тус брэндийн хувцасыг өөрийн үзэсгэлэн гоо, эрхэмсэг байдлаараа амилуулсан Топ модель Э.Одгэрлийн зургаас хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here