shildeg-ajiltan-01
Ийм зан чанартай ажилтнууд, байгууллагын ҮНЭТ ЗҮЙЛС болно
Шинэ санаа гаргагч
Энэ хүн залуу насны цог зальтай, золбоотой, үргэлж шинэ санаа гаргаж байдаг, тэр санаа нь бүтэх эсэх, хэрэгжүүлэх эсэх, одоо шаардлагатай эсэх нь хамаагүй. Гол нь тэр хүн байнга л шинийг санаачилж байдаг, түүний санааг заавал сийрүүлж урам өгч бай.
Эрсдэл тооцоологч
Энэ хүн ерөнхийдөө намбалаг, зарчимч, байгууллагын эрх ашгийг нэн тэргүүнд тавигч, туйлбартай, шинэ санаа, шинэлэг сэтгэлгээнд шаардлагатай тооцооллыг орхигдуулахгүй хийдэг нямбай нэгэн.
Цайлган цагаахан нэгэн
Энэ хүнийг сайн сэдэлжүүлээд, зөв чиглүүлээд явбал гүйцэтгэл сайтай, үнэнч нэгэн. Гол нь элдэв муухай зуршилгүй, ашиг хонжоо хараад байдаггүй, байгууллагын элдэв ажил захиалгаас юм хум унагаачих далд санаагүй.
Дуусашгүй эрч хүчтэй нэгэн
Тэрбээр үргэлж эрч хүчтэй, инээд хөөртэй, явсан, суусан, очсон газар бүрт ээ инээмсэглэл, эерэг уур амьсгал бүрдүүлж чаддаг нэгэн. Түүнд ихэрхэх, зиндаархах, ялгаварлах үзэл байхгүй. Тэр бүгдтэй зохицож, харьцаж, яриа өрнүүлж чаддаг. Нэг ёсондоо “дипломатч” гэсэн үг.
Та ийм биш, энэ төрлийн зан чанаргүй бол суралцаарай. Хожимдоогүй шүү. Яагаад гэвэл хааяа нэг анзаарах нээ, залуу хүний цог золбоогоо гээчихсэн, бүүр нэг нурамгар, ажил дээр байгаа нь цаанаасаа л унжгар, цалингаа л цагтаа авч байвал бүтээмжит ажиллагаа, байгууллага хамт олны уур амьсгал өөрт нь огтхон ч хамаагүй мэт хандлага, идэвхгүй байдал үзүүлэгч нар байсаар л.
Ажлаа кайфтай, жаргалтай хийе л дээ, эцсийн эцэст хоёрдогч гэр шүү дээ. Танаар, таны инээдээр, таны орон зай үгүйлэгддэг үнэ цэнэтэй нэгэн байцгаая л даа. Төрөл бүрийн зүйл санаачлаад байдаг, уриалаад байдаг, даанч ерөөсөө оролцохгүй, дэмжихгүй, нөгөө л унтаа, ноомой, хэтэрхий даруу, довоо шарлуулсан хандлага анзаарагдахаар муухай шүү. Өөрчлөгдөөрэй

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here