terbumtan-busgui-01
Зүүн өмнөд азийн хамгийн чинээлэг энтрепренер Нгуен Тао

Энэ жил 48 настай Нгуен Тао нь манай дэлхийн хамгийн амжилттай яваа энтрепренерүүдийн нэг, бүс нутгийнхаа цорын ганц “self-made billionaire” буюу өөрийн хүч, хөдөлмөрөөр тэрбумтан болсон эмэгтэй гэгддэг.

Тэрбээр 2011 онд авиа компаниа байгуулахдаа маркетинг, үзүүлэх үйлчилгээнийхээ хэлбэрээр ихээхэн анхаарал татсан.

Тухайлбал усны хувцастай онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн сурталчилгаа хийгээд зогсохгүй, нислэгийн үеэр усны хувцасны загварын шоу зохион байгуулах зэргээр маш өвөрмөц өөр гарч ирсэн.

Тухайн үедээ албаны хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр онгоцон дотроо нислэгийн үеэр шоу зохион байгуулсан хэмээн торгуулж байсан “Vietjet” авиа компани өдгөө улсынхаа хамгийн том хувийн хэвшлийн нислэгийн компани болж чаджээ.

Тун саяхан “Vietjet” компани нь Airbus A321 хувийн онгоцноос 50 ширхгийг худалдаж авсан бөгөөд уг гэрээ 6.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Гэрээг “Vietjet”-ийн үүсгэн байгуулагч, CEO Нгуен Тао болон Airbus-ын худалдааны захирал Кристиан Шерер нар үзэглэхэд, Франц болон Вьетнам улсуудын ерөнхий сайд нар байлцжээ.

Нислэгийн үерх энтертейнмент үзүүлбэр нэвтрүүлж, түүнийхээ төлөө хурцаар шүүмжлүүлж байсан Нгуен тайлбар хийхдээ “харилцагч, үйлчлүүлэгч нартаа аз жаргал авчрахын сацуу, хүн бүр хүссэн сонголтоо хийх эрхийг хүндэлж үзсэн” гэжээ. Түүний тэргүүлдэг авиа компaни нь 2017 онд 1.8 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаас цэвэр ашиг нь 200 сая доллар байжээ.

“Vietje”t өдөрт 300 нислэг үйлддэгээс 101 нь дотоодынх юм байна. Бүх онгоцнуудынх нь дундаж наслалт 3 жил учраас аюулгүй байдал харьцангуй сайн. Мөн “budget airline” буюу тансаг бус, өртөг зардал хэмнэх нислэгийн үйлчилгээ үзүүлэгч компани учраас үйлчлүүлэгч нар ч ихээр сонгодог байна.

Нийслэл Ханой хотоос Хо Ши Мин хот уруу нисэхэд “Vietjet”-ийн тасалбар 140 ам.доллар байдаг бол, яг ижил нислэгийг Vietnam Airlines (үндэсний авиа компани) 260 ам.доллар аар үнэлдэг байна.

Нгуен нь 1980-аад онд хуучин ЗХУ-д эдийн засаг, санхүүгийн чиглэлээр суралцсан бөгөөд худалдааны чиглэлээр ажиллаж байхдаа өртөг зардал багатай нислэгийн үйлчилгээний талаар бизнесийн санаагаа олж байсан түүхтэй аж.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here