Grab
Зүүн өмнөд Азийн хамгийн амжилттай яваа стартап бүсгүй бол Тан Хой Линь

      Бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн томоохон оройн зайг дархалж чадсан олон олон алдарт бүсгүйчүүд бий. Энэ дундаас Ази тивийн бизнест хүчирхэгт тооцогдох таван бүсгүйг цувралаар танилцуулсан байна. Жагсаалтад багтсан шилдэг удирдагч бүсгүйчүүд хэрхэн бизнес ээ амжилтад хөтөлж, хэрхэн амжилтад хүрсэн бол…

Бизнесийн салбарт алдаршсан тус эмэгтэйг Тан Хой Линь гэдэг. Тэрээр Малайз улсын иргэн бөгөөд өдгөө 35 настай аж. Дэлхийд нэр хүндтэй “Grab” нэртэй аппликейшны үүсгэн байгуулагч юм.

“Grab” аппликейшны хамтран үүсгэн байгуулагч Тан нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн 10 тэрбум ам.доллараас дээш үнэлгээтэй анхны стартап компанийн босс юм.

Тан нь АНУ-ын Харвардын их сургуулийн MBA буюу бизнесийн удирдлагын мастер бөгөөд 2012 онд Grab компаниа байгуулснаас хойш 9 тэрбум ам.долларын санхүүжилтийг татаж чадаад байна.

Энэхүү их хэмжээний санхүүжилтийн тэн хагасыг нь өнгөрсөн 3 дугаар сард болсон хөрөнгө оруулалт цуглуулах pitch уулзалтын үеэр татаж чадсан юм.

Сингапурт төвтэй уг стартап компани нь “Softbank”-ын “Vision Fund”, “Alibaba”, “Microsoft” тэргүүтэй 26 хөрөнгө оруулагчдаас ихээхэн хэмжээний санхүүжилтийг авахаар болж тохиролцоод байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here