Jaelle Ang
Зочид буудлын үйлчилгээ үзүүлэгч "The Great Room" компанийн захирал Сио Жэйл Анг

      Бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн томоохон оройн зайг дархалж чадсан олон олон алдарт бүсгүйчүүд бий. Энэ дундаас Ази тивийн бизнест хүчирхэгт тооцогдох таван бүсгүйг цувралаар танилцуулсан байна.

Жагсаалтад багтсан шилдэг удирдагч бүсгүйчүүд хэрхэн бизнес ээ амжилтад хөтөлсөн талаар товчхон мэдээллээс хүргэж байна. 

Сингапур улсын иргэн Жэйл Анг нь өдгөө 39 настай “The Great Room”-ын үүсгэн байгуулагч, CEO юм. Aнг нь “The Great Room” нэртэй дундын оффис, зочид буудлын үйлчилгээ үзүүлэгч компанийн CEO-гоор ажилладаг.

~Зочид буудлын үйлчилгээ үзүүлэгч “The Great Room”-ын Сио Жэйл Анг~

Өнгөрсөн жил тус компани нь Тайландын Бангкокт салбараа нээж, энэ оны эхээр Хонконгт, тун саяхан буюу 8 дугаар сард Сингапурын “Raffles Hotel”-д 6 дахь салбараа нээсэн юм.

Бусад “coworking” фирмүүдийн адилаар талбайгаа түрээслэх бус, харин газрын эзэдтэй орлогоо хуваалцах байдлаар бизнесийн загвараа гаргасан байдаг. Эхэн үедээ цэвэр өөрийн санхүүжилтийг компанидаа хийсэн ч, аажимдаа хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татаж эхэлсэн.

Ийн өөрийн хөдөлмөр зүтгэлийн хүчинд нөлөө бүхий компани болж Зүүн Азидаа тэргүүлэгч бизнес эрхлэгч бүсгүй болоод байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Please enter your name here